Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай хамтран халдвартай тэмцэхэд бэлэн байна

2020-02-26 16:50:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНСУ шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэгийн түвшинг өндөржүүлэн онц байдал зарлав. БНСУ-ын Эрүүл хамгааллын байгууллагын мэдээнээс үзвэл, орон нутгийн цагаар 25-ны 16:00 цагаас 26-ны 09:00 цаг хүртэл БНСУ-д шинээр халдвар авсан тохиолдол 169 хүрч, халдвар авсан нийт 1146 өвтөний 11 нь нас барсан байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Хятадын тал Япон, БНСУ-д халдварын байдалд анхаарал хандуулж байна. Хятадад халдвар гарсны дараа Япон, БНСУ-ын засгийн газар болон ард иргэд Хятадын ард түмэн халдвартай тэмцэхэд үнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байсанд Хятадын тал талархал илэрхийлж байна. Хятад, Япон, БНСУ бол ойр хөршүүд, хөрш хоорондоо харилцан туслалцаж, хамтран ажиллах ёстой. Хятадын тал дотоодын халдвартай тэмцэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ Япон, БНСУ-д мэдээлэл болон туршлагаа хуваалцаж, мөн тэдний хэрэгцээ шаардлагыг үндэслэн чадах хирээр туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Халдварын эсрэг улс орныард түмнийамь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулан, бүс нутаг, дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах улс орон болгоны үүрэг хариуцлага юм. Хятадын тал Япон, БНСУ зэрэг холбогдох орнуудтай нягт харилцаж, хамтдаа сэргийлж хяналтдаа авах ажлыг эрчимжүүлэн, тохиромжтой, шаардлага бүхий арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлэн, халдварын улс дамнан тархах явдлыг үр дүнтэй таслан зогсоож, бүс нутаг, олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ