“Хомтой тэмээ” Фэн Фэн

2020-02-26 17:15:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёр мөрнөөсөө олон гялгар уут унжуулсан энэ хүнийг Фэн Фэн гэдэг, Үхань хотын Жян-Ань дүүргийн Хөүхү хорооллын ажилтан бөгөөд коронавирусээс болж хөл хорио тогтоосон учраас уг хорооллын хүнд өвчин, архаг хуучтай хүмүүст туслан эм авч өгөх ажил хариуцаж байна. 2-р сарын 24-ны өдөр тэрээр өглөөний 5 цагаас эхлэн бусад хоёр хамт ажиллагсадтайгаа хорооллынхоо оршин суугчдын захиалсан эмийг авахаар эмийн санд очлоо. Өнгөрсөн хоёр өдөрт дугаар авч завдаагүй учраас тэдэн 100 гаруй захиалга цуглажээ.

Тэд бүх захиалгаа авч дуусаад эмийн сангаас гарахад оройн таван цаг болж байв. Бүтэн 12 цаг хүлээж байж эмээ бүрэн авсан ч гэлээ авч явсан хайрцагт нь багтахгүй болсон тус Фэн Фэн аргүй хоёр мөрөндөө тэгнүүлэн “ачжээ”. Тэр үүнийгээ: Энэ нь машинд сууж буухад амар юм хэмээн тайлбарлажээ.

Хоёр мөрөнд нь дүүжлэгдэн яваа энэ олон ууттай эм өвчтөнүүдийн найдвар, тэдний гэр бүлийн хүмүүсийн итгэл, бүх оршин суугчдынх нь хүлээлт юм. Энэ бүхнийг тэр “хоёр мөрөндөө тээж” явна.

Тэд зүгээр л дүүрэг хорооллын энгийн ажилтнууд, энэ ч тэдний өдөр тутмын ажлын нэг. Тэд бүхнийг амжуулж чадахгүй байлаа ч гэсэн амжих гэж хичээж байна.

Тэдэнд бүхэнд хүндэтгэл дэвшүүлье.

Их уншсан

холбоотой мэдээ