Бусдыг туслах нь өөрийгөө тусалж буйтай адил юм

Уртнасан 2020-02-26 22:10:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Дусал усны чинээ тус дэмийг ундармал булгийн дайтайгаар хариулах” бол Хятадын үндэстнүүдийн шилдэг уламжлал билээ. 25-нд Хятадын ГХЯ-ны хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд, шинээр томилогдсон төлөөлөгч Жао Ли-жянь Хятадын энэ эртний хэлцийг үгийг хэрэглэн, Хятадын талаас олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаа дэмжлэгт талархаж байгаа, түүнчлэн дэлхийн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын зориг шийдвэр, хариуцлагыг илэрхийллээ.

Хүмүүсийн анзаарснаар, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны халдвар гарснаас хойш 170 гаруй орны удирдагчид, олон улсын 40 гаруй байгууллагын албан тушаалтнууд тусгайлан цахилгаан ирүүлж Хятадын талыг дэмжиж буйгаа илэрхийлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн маш олон салбарынхан хөрөнгө, эд материал хандивлаж, төрөл бүрийн хэлбэрээр Хятад улсад зориг хүч нэмсэн юм. Эдгээрийн дотор өндөр хөгжилтэй орнууд байхаас гадна өөрийн нөхцөл боломж нь хязгаартай хөгжиж буй орнууд ч байгаа юм.

Жишээлбэл, Гана улсын засгийн газар яаралтайгаар Хүбэй мужид 10 мянган ширхэг N95 маск хандивлаж, Экваторын Гвинейн засгийн газар Хятад улсын засгийн газарт 2 сая ам.долларын хандив өгсөн юм..... Африкийн орнуудын эдийн засгийн суурь зузаан биш, энэ бол тэдний боломжийнхоо хэрээр өгсөн тусламж гэдгийг мэдэх ёстой. Хятадаас Гана улсад суугаа элчин сайд Ван Ши-тин хэлсэнчлэн, нэгэн ядуу хүндрэлтэй айлын 1 мөнгө, баян чинээлэг айлын 1 саяаас ч илүү нандин гэсэнтэй адилхан юм.

Хятадын үндэстнүүд бол нэгэн ач энэрлийг мэддэг үндэстэн юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн олгосон дэмжлэг туслалцааг Хятад улс мартахгүй бөгөөд ач тусыг нь хариулахыг бодно.

Өдгөө, хатуу шаргуу хичээл зүтгэлээр дамжин Хятад улсын хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажил илэрхий ахиц хийж байна. 25-нд, Хятадын эх газарт, Хүбэй мужаас бусад бүс нутагт оношлогдсон тохиолдол зөвхөн 5-р нэмэгдэж, дараагаар хоёр хоног буураад ганц оронтой тоог хадгалсан юм. Энэ нь, ДЭМБ болон Хятад улсын мэргэжилтнүүдийн нэгдсэн судалгааны хэсгийн гаргасан дүгнэлт, тухайлбал Хятад улсын авсан хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх арга хэмжээ өвчний их хэмжээний тохиолдол гарахаас зайлсхийсэн бөгөөд хижиг тахлын оргил үе өнгөрч, Хятад улс сэргийлэлтийн эхний шугамыг бүрдүүлэн, дэлхий нийтэд нандин цагийг хэмнэж өгснийг гэрчиллээ.

Хижиг тахалд улс орны зааг хязгаар үгүй. Хүн төрөлхтөн шинэ төрлийн өвчин тахлыг танин мэдэхүй, тогтоон барих, сэргийлэх нь алхам алхмаар боловсронгуй болох үйл явц юм. Сүүлийн хоёр хоногт, Япон, БНСУ, Итали, Иран зэрэг оронд шинэ төрлийн корновирусийн уушгины хатгалгааны тахал өргөжин, Африк тивд ч оношлогдсон тохиолдол гарсан байна. ДЭМБ-ын зүгээс эмчилгээ эрүүл мэндийн систем нь буурай орнуудад сэтгэл түгшиж буйгаа удаа дараа илэрхийлсэн юм.

Хятад улс хижиг тахлын эсрэг тэмцсэн эхний фронтын туршлагатай бөгөөд дэлхийн олон нийтийн эрүүл мэндэд хариуцлагатай хандах зориг шийдвэртэй. Иймээс Хятадын тал тухайн орныхоо хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ Япон, БНСУ зэрэг холбогдох орнуудтай харилцаа холбоо, хамтран ажиллахаа нягтруулж, мэдээлэл, туршлагаа хуваалцан, хижиг тахал үндэстэн дамнан өргөжихийг үр бүтэмжтэй хориглон зогсооход бэлэн байна. Үүний зэрэгцээ Хятадын тал тэдгээр эрүүл мэндийн систем нь харьцангуй буурай орнуудад боломжийн хэрээр туслалцаа дэмжлэг олгож, тэд хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх чадвараа нэмэгдүүлэхэд нь тусалж, бүс нутгийн болон дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах болно.

Хүндрэл бэрхшээлтэй ийм үед, бусдыг туслах нь өөрийгөө тусалж буйтай адил юм.

Зовлон бэрхшээлээ хамтатган, харилцан дэмжин туслалцвал, дэлхий нийт хижиг тахлыг эрт нэгэн өдөр даван туулж, хэвийн замдаа орох юм.

Их уншсан

холбоотой мэдээ