Харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгая

2020-02-27 17:48:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 27-ны үдээс хойно, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин: Өдгөө Хятад улсын засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед МУ-ын засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол цар тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг дэмжиж буйг таны айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг бодитойгоор гэрчлэн харууллаа гэжээ.

Халтмаагийн Баттулга: Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монгол улсын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна.



Их уншсан

холбоотой мэдээ