Бүс нутаг, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах болно

2020-03-02 16:33:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 1-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын тухай хэвлэлийн бага хурлаас сэтгүүлч мэдээлэхдээ, Хятад улс шинжлэх ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүний хөдөлгөөнд хяналт тавьж, бүс нутаг болон дэлхий нийтийн олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.

Ойрын хугацаанд Хятадаас бусад оронд шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх ажил хүнд байж, халдвар дэгдэх эрсдэл нэмэгдэж байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын Эрүүл мэнд, хорио цээрийн хэлтсийн дарга Линь Вэй хэлэхдээ, боомтууд шинжлэх ухаанд суурилсан нарийн нягт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хөл хөдөлгөөнд хяналт тавьж, боомтоор дамжин халдвар дэлгэрхийг таслан зогсоож байна гэжээ.

"Халдварын янз бүрийн үе шатанд зохиыуулан, цаг тухайд нь олон байгууллага, олон салбарын мэргэжлийн судлаач нарыг зохион байгуулан эрсдэлээс сэргийлэх судалгаа хийсний суурин дээр боомт хотуудад үр ашигтай олон цуврал арга хэмжээ авч, шинжлэх ухаанчаар урьдчилан сэргийлэн, нарийн тохиромжтой бодлого хэрэгжүүлсэн. Мөн хилээр нэвтрэх зорчигчдод эрүүл мэндийн шалгалтын мэдүүлэг өгөх шаардлага тавьж, тэдний өгсөн мэдүүлэгт шалгалт хийж, халдвартай эсэх, сүүлийн 14 хоногийн хугацаанд халдвар тархсан бүс нутаг, улс оронд аялсан эсэх зэрэгт Гаалийн газраас шалгалт хийж ажиллаж байна."

Хилээр нэвтэрснээс болж халдвар тархахаас үр дүнтэй урьдчилан сэргийлэхийн тулд Хятадын цагаачдын удирдлагын үндэсний газар бүх шатанд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Хятадын цагаачдын удирдлагын үндэсний газрын Хилийн хяналт удирдлагын хэлтсийн дарга Лю Хайтао хэлэхдээ, "Олон улсын онгоц газардахаас өмнө цагаачдын удирдлагын үндэсний газраас тоон үзүүлэлтэд судалгаа хийж, халдвар хүнд байгаа улс орон, бүс нутгаас ирсэн холбогдох хүмүүст урьдчилан шалгалт хяналт хийж байна. Мөн холбогдох улс орон, бүс нутгаас ирсэн хүмүүсийн мэдээллийг цаг тухайд нь эдгээр орны засгийн газар, холбогдох байгууллагад мэдүүлэн, тэдний халдвартай тэмцэхэд хяналтын арга хэмжээ авахад мэдээллээ хуваалцаж байна. Цаашид олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талт болон олон талт хэлбэрээр халдвар хүнд байгаа улс орон, бүс нутгийн холбогдох байгууллагатай хилээр нэвтрэх хамтын ажиллагааг чангатган, мэдээлэл солилцож, халдвараас сэргийлэх хяналт тавих арга туршлагаасаа хуваалцан, хамтдаа эрсдэлийг даван туулж, хилээр нэвтэрснээс болох халдварын тархалтыг хамтдаа хяналтдаа авах болно" гэжээ.

Зарим улс орон, бүс нутагт халдвар дэгдэж буйд чиглүүлэн Хятадын Иргэний Агаарын Тээврийн компани бүс, төрөл хуваан халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нислэг үйлдэх орны халдварын байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан адил бус арга хэмжээ авч, нарийвчилсан бодлого хэрэгжүүлж байна. Хятадын Иргэний Агаарын Тээврийн нислэгийн стандарт боловсруулах газрын дарга Жү Тао хэлэхдээ, "Хятадын Иргэний Агаарын Тээврийн компани цуврал арга хэмжээ авч, нисэх онгоцоор халдвар тархахаас урьдчилан сэргийлж байна. Жишээ нь онгоц болон агааржуулагчид ариутгал хийж, жуулчдын дулааныг хэмжих зэрэг арга хэмжээ авч байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгтэй Хятадын агаарын тээврийн компанийн халдвартай тэмцэх үр ашигтай арга туршлагаа хуваалцан, холбогдох орнуудтай зөвшилцөн, техникийн нэгдсэн стандартыг бүрдүүлэн, адил түвшний урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, халдвартай хамтдаа тэмцэж байна" гэжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь хүн төрөлхтөнд тулгарч буй хамтын сорилт, олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, хамтдаа тэмцэх ёстой. Хятадын ГХЯ-ны консулын ажил хариуцсан хэлтсийн дарга Цүй Айминь хэлэхдээ, халдвар гарснаас хойш Хятадын засгийн газар маш хатуу, бүх талыг хамарсан халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, халдвар нь дэлхийн бусад оронд тархахаас урьдчилан сэргийлж таслан зогсоох ажилд идэвхтэй хувь нэмрээ орууллаа гэжээ.

"Гадаад улс орнуудад халдвар тасралтгүй нэмэгдэж байна, бид холбогдох орнуудын халдварын байдалд анхаарал хандуулж, холбогдох орнуудтай хамтран урьдчилан сэргийлэн, хяналтдаа авч, боомтын хяналт шалгалтыг чангатган, улс орны ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ