​Хятадаас гадна дэлхийн 61 оронд Коронавирусийн халдвар илрэв

2020-03-03 19:09:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 3-р сарын 2-нд хэлэхдээ, 3-ын 1 гэхэд Хятадаас гадна 61 улс орон, газар нутаг ДЭМБ-нд шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрснийг мэдээллээ. Гэвч дэлхийн хэмжээнд ихээр дэлгэрэх хэмжээнд хүрээгүй байна гэжээ. Тэр олон оронд коронавирустэй тэмцэхийг тэргүүн чухал ажил болгож, идэвхтэй арга хэмжээ авч халдварын цаашид тархан дэлгэрэхийг тогтоон барихыг уриаллаа.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 2-нд мэдээлэхдээ, 1-ний өдөр гэхэд Хятадаас бусад дэлхийн 61 улс орон 8739 халдварын тохиолдол илэрснийг мэдээллээ. Үүнд 127 хүн нас барсан байна. Хятад улс 1-нд 206 шинээр халдварласан тохиолдол илэрснийг мэдээлсэн нь 1-р сарын 22-с нааших хамгийн бага үзүүлэлт болох юм. Хятадын халдвар хавсан тохиолдол цаашид багасаж харин бусад орнуудын халдвар авсан хүний тоо нэмэгдэж байна гэжээ. Тедрос хэлэхдээ,

"Өнгөрсөн 24 цагийн байдлаар Хятадаас бусад орнуудын шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол Хятадын шинэ халдвар авсан тохиолдлын 9 дахинтай тэнцэж байна. БНСУ, Итали, Иран, Японы халдварын байдалд бид онцгой анхаарал хандуулж байна" гэжээ.
БНСУ-ын коронавирусийн халдвар авсан хүний тоо Хятадаас бусад орнуудын халдварын нийт тооны хагас илүү хувийг эзэлж байна. Тедрос хэлэхдээ, БНСУ-ын халдвар нь голцуу бидний мэдэж буйгаар хүмүүс олноор цугларсан таван газраас ирэлтэй байна. Харин хорооллоос халдвар авсан биш юм. БНСУ-ын халдварын эсрэг арга хэмжээ үр дүнд хүрч буйг үүнийг харуулж байна. Халдвар нь тогтоон барих хэмжээнд буйг харуулж байна гэжээ.
Тедрос бас хэлэхдээ, ДЭМБ-ын нэгэн мэргэжилтний ажлын хэсэг 2-нд Ираны нийслэл Тегеранд хүрэлцэн очлоо. Танилцуулсныг үзвэл, энэ мэргэжилтний ажлын хэсэг Ираны эрүүл мэндийн салбар болон холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, Ираны халдварын эсрэг арга хэмжээнд үнэлгээ хийж, техникийн талаас удирдах болно. Мэргэжилтний ажлын хэсэг Ираны халдварын тархалтын байдал болон өндөр эрсдэлтэй хүмүүсийг тогтоож, хамгийн түрүүнд авах арга хэмжээг тогтоож, халдвар гараагүй газрын сэргийлэлтийн ажлыг эрчимжүүлэх болно. Тус мэргэжилтний ажлын хэсэгтэй хамт 15 мянган хүний халдвараас хамгаалах хувцас хэрэгсэл болон 100 мянган хүнд халдварын оношилгоо хийх багаж хэрэгслийг Иранд хүргэж аваачсан юм гэжээ.
Тедрос хэлэхдээ, ДЭМБ коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд ихээр дэлгэрэх хэмжээнд хүрээгүй гэж үзсээр байна. Учир нь ихэнх халдварын тохиолдлын эх сурвалжийг тодлоод байгаа бөгөөд Хятадаас бусад оронд хороололд тархсан баримт олдоогүй байна гэжээ.
Тедрос хэлэхдээ,

"Хэрэв гэрч баримт байвал ДЭМБ дэлхийн хэмжээнд коронавирус ихээр дэлгэрэх тухай огт эргэлзэлгүй зарлах болно. Гэвч өдгөө болтол дэлхийн 88913 тохиолдлын 90% нь Хятадад байна. Түүний ихэнх нь нэг мужид байна. Хятадаас бусад оронд гарсан 8739 тохиолдлын 81% нь дөрвөн орноос үүсэлтэй" гэжээ.

Тедрос хэлэхдээ, ДЭМБ дэлхий дахин хандаж шинэ төрлийн коронавирус зөвхөн дэлхийн хэмжээнд тархах ганц магадлалтай биш юм. Бид одоо халдварыг тогтоон барихаар хичээн ажиллаж байна. Бидний авсан арга хэмжээ халдварын цаашдын хандлагыг тогтоох болно гэжээ.

"Хэрэв өнөөгийн халдварын байдал нь халдварт тахал байсан бол энэ үед дэлхийн хэмжээнд хорооллоор тархсан нь лавтай, түүнийг сааруулах юм уу тогтоон барих ямар ч боломжгүй. Гэвч коронавиурсийг тогтоон барих боломжтой, бүх улс орон энэ ажлыг тэргүүн байранд тавьж, эртхэн идэвхтэй арга хэмжээ авбал улс орнууд бүгдээрээ шинэ төрлийн коронавирусийн тархалтыг тогтоон барьж иргэдийнхээ амь насыг аврах болно" гэжээ.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ