Хижиг тахлын эсрэг тэмцэхэд шинжлэх ухаан техник хүчтэй дэмжлэг үзүүлж байна

2020-03-03 20:15:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хүн төрөлхтөн өвчин эмгэгийн эсрэг тэмцэхийн хамгийн хүчирхэг зэвсэг бол шинжлэх ухаан, техник юм. Хүн төрөлхтөн гай гамшиг, өвчин тахлыг хяналтдаа авахад шинжлэх ухааны хөгжил, техникийн шинэчлэлээс салж чадахгүй" гэж Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 2-ны өдөр Бээжинд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох эрдэм шинжилгээний судалгааны ажилтай танилцах үед хэлсэн юм. Хятад улсад тахал өвчин гарснаас хойш вирусийн эсрэг судалгааг цаг алдалгүй хийж, олон салбарын мэргэжилтнүүд хамтран, клиник эмчилгээний арга, эм бэлдмэлийг боловсруулж, вакцин судлах, шинжилгээний техник болон бүтээгдэхүүн зэргийн таван талыг тэргүүлэх чиглэл болгон шаргуу зүтгэсний дүнд сар гаруйн хугацаандидэвхтэй ахицад хүрч, тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсооход шинжлэх ухаан техникийн хүчтэй баталгааг хангасан юм.

Хятадын эрдэмтэд хиймэл оюун ухаан болон өндөр түвшний тооцооллын аргаар сар хүрэхгүй хугацаанд вирусийн DNA-ийн дарааллыг тогтоосон бөгөөд дэлхий нийтэд мэдэгдэн, эрдэм шинжилгээний үр дүнгээ хуваалцан, шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүссэн уушгины хатгалгааг эмчлэх шинэ эм бэлдмэл, вакциний судлалд түлхэц үзүүлсэн юм. Үүний зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжүүд болон холбогдох судалгааны лаборатори олон улсын бусад байгууллагуудад хандан тооцооллын нөөц, судалгааны үр дүнгээ цаг алдалгүй хуваалцаж, уг вируст чиглэсэн судалгааны дүнгийн олонхыг нь интернетээс илээр хайх боломжийг хангасан юм. ДЭМБ-ын Ерөнхий захирлын ахлах зөвлөх Элвэйд саяхан Сычуанд айлчлахдаа, хязгаар бүс нутаг дахь халдварт өвчний судлалын шинжилгээний багууд 5G платформыг ашиглан, Сычуань мужийн өндөр түвшний мэргэжилтнүүдтэй харилцаж буйтай танилцаад, хуучин жорыг орчин үеийн техниктэй уялдуулаад илүү үр ашигтай болсныг гайхширч байлаа.

Хүө Шэнь Шань, Лэй Шэнь Шань хоёр эмнэлгийн барилгын ажилд, Хятад улсын Бейдөү хиймэл дагуулын GPS нарийвчлалын байршил тогтоох чадварыг ашиглан хэмжилт, зураглалын ажлыг амжилттай гүйцэтгэж, хоёр эмнэлгийг хурдан барихад үнэ цэнэтэй цаг хугацааг хэмнэж өгсөн юм. Үүний зэрэгцээ, Бэйдөү өндөр нарийвчлалттай байршил тогтоогч 100 гаруй дронд түшиглэн, яаралтай тусламжийн хэрэгслүүдийг оновчтой хүргэж, Бэйдөү терминал бүхий шуудангийн бараа зөөгч 5000 ширхэг тээврийн автомашин эмчилгээний хэрэгслийг эмнэлэгт хурдан хүргэсэн юм. Мөн Бэйдөүд суурилсан ухаалаг түгээлтийн робот, Үханий эмнэлэг болон түгээлтийн цэгүүдийн хооронд эд материалыг шуурхай зөөвөрлөв. Нэмж дурдахад ариутгалын ажилд ч дронийг өргөн хэмжээнд ашиглажээ.

Халдварт өвчин тархалтаас урьдчилан сэргийлэхийн хамгийн үндсэн хамгийн үр ашигтай арга бол халдвар тархалтын замыг таслан хориглох явдал юм. Хятадын сар шинийн баярын үед хүн амын хөл хөдөлгөөн ихтэй учраас холбогдох байгууллагууд иргэний нэр усыг тодруулах системийг ашиглан, тахал өвчний голомт бүсийн хүн амын байршлыг тогтоож, өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг аль болох хурдан олж, вирусийн тархалтыг үр ашигтай таслан зогсоож чадлаа. Хүн олонтой галт тэрэгний буудал зэрэг газарт ухаалаг халууныг хэмжигчийг ашиглаж, холын зайнаас биеийн халууныг оновчтой хэмжсэн юм. Ард иргэд интернетэд холбогдох бүрэн боломжтой болсон учраас хөл хорио тавьсан энэ хугацаанд онлайнаар сургалт, ажил, шоппин хийж, 1.4 тэрбум хүн амтай Хятадын нийгэм эмх цэгцтэй хэвээр байгаа нь вирусийн эсрэг тэмцэлд хамгийн хүчтэй баталгаа болж чадсан юм.

Ши Жиньпин дарга Бээжин хотноо шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох эрдэм шинжилгээний ажилтай тахилцах үед хэлсэнчлэн, тогтолцооны давуу талаа бүрэн ашиглаж, шинжлэх ухаан техник хэмээх энэ “хамгийн хүчтэй зэвсэг”-т түшиглэвэл бидэнд тулгарсан хамгийн том сорилт болсон энэ өвчин тахлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулахад итгэл дүүрэн байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ