Ши Жиньпин болон Лэфэний зориг санааг өвлөгч нарын түүх

2020-03-05 17:11:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 5-ны өдөр бол онц тэмдэглэлт өдөр гэдгийг Хятадын иргэд бүгд мэднэ, тэр нь даруй "Лэйфэн нөхрөөс суралцах дурсгалт өдөр" юм. Шинэ цаг эринд энэхүү өдрийг хүүхэд залуучуудын сайн дурынхны үйлчилгээний өдөр хэмээн өөрчилсөн байдаг. Энэ нэрийдэл нь ч гэсэн социализмын үнэт зүйлийн тухай үзлийг сурталчлах үүрэгтэй. ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин дарга Лэйфэний зориг санааг уламжлах, сайн дурынхны ажил үйлсийг хөгжүүлэх тухай олон цуврал чухал заавар гаргаж, өргөн олон сайн дурынхан, сайн дурынхны байгууллага, сайн дурын ажилтнууд шинэ эрин цагтай алхаагаа нийлүүлэн, илүү ихийг бүтээж, өөрийн бодит үйл ажиллагаагаар шинэ цаг эриний Лэфэний түүхийг бүтээхийг найдсан байдаг. Өнөөдөр бид Ши Жиньпин дарга болон Лэйфэний зоригийг уламжилсан өвлөгчтэй танилцъя.

2014 оны 2-р сард, хөдөлмөрийн баатар Гүө Мин-Иний нэрээр нэрлэсэн "Гүө Мин-Иний сайн дурынхны баг" Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргад захиа бичиж, Лэфэний зориг санааг суралцсан, хайр халамж үзүүлсэн үр дүн, сэтгэгдлээсээ хуваалцжээ. Удалгүй 3-р сарын 5-нд тэд ерөнхий нарийн бичгийн даргын хариу захидлыг хүлээж авсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга захидалдаа, Лэфэний зориг санааг хүн болгон суралцах ёстой. Хайр халамжаа нийгэм нийтэд хүртээх ёстой. Хэн нэгэн тусламж хүсвэл бид халуун гараа сунган, дэмжиж тусалбал нийгэм нийтээрээ улам хайр халамжтай болно. Сайн дурынхан үйл ажиллагаагаар шинэ цаг эриний Лэфэнээс суралцаж, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн байна гэжээ.

Хариу захидлыг хүлээж авсан Гүө Мин-И болон сайн дурын багийн хамт олон баярлаж улам эрчтэй ажиллаж байна. Гүө Мин-И хэлэхдээ, "Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга бидэнд Лэйфэний зориг санаа мөнхөд оршино. Лэфэний зориг санааг хүн болгон суралцах ёстой. Хайр халамжаа нийгэм нийтэд хүртээх ёстой. Лэйфэн нөхөр шиг эгэл жирийн ажлын байранд сайтар ажиллах хэрэгтэй гэж хэлсэн" гэжээ.

Ноднингийн 7-р сарын 24-нд, Ши Жинпин Хятадын сайн дурынхны нэгдсэн холбооны гишүүдийн 2 дахь хуралд баярын захидал илгээж, ХКН-ын 18-р их хурлаас хойш өргөн олон сайн дурынхан, сайн дурын байгууллага, сайн дурын үйлсэд сэтгэл нэгдсэн ажилтнууд социализмын үнэт зүйлийн тухай үзлийг сурталчлан, бусдад туслан, нийгэмд хувь нэмрээ оруулж буйг өндрөөр үнэлжээ. Тэрээр баярын захидалдаа, сайн дурын үйлчилгээ бол нийгмийн соёл иргэншлийн хөгжил дэвшлийн чухал бэлэг тэмдэг юм, өргөн олон сайн дурын ажилтан, сайн дурын байгууллага, сайн дурын үйлсэд нэгдсэн хүмүүс шинэ цаг эриний урсгалд алхаа нийлүүлэн, шинэ хүчин зүтгэл гаргаж, өгөөмөр, найрсаг, харилцан туслах, хамтдаа урагшлах сайн дурын үйлсийн зориг санааг бадруулан, бодит үйл ажиллагаагаар шинэ цаг эриний Лэйфэний түүхийг бүтээхийг найдсан байна.

Одоо олон хүн сайн дурын аянд нэгдэж байна. Тоо бүртгэлээс үзвэл, "Гүй Мин-Иний сайн дурын баг" зэрэг сайн дурын үйлчилгээний байгууллага 580 мянгад хүрч, бүртгүүлсэн сайн дурын ажилтны тоо 100 саяд хүрч, сайн дурын үйлчилгээ нь хүмүүсийн амьдралын өнцөг булан бүрд харагдаж байна.

Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг судлах Шанхай хотын төвийн судлаач Пү Шиньбин хэлэхдээ, "Хагас зууны турш Хятад улс эдийн засаг, нийгмийн гүнзгий өөрчлөлтүүдийг туулсан хэдий ч Лэфэний зориг санаа нь үндэстний болон цаг үеийн зориг санаатай уялдаж, социализмын үнэт зүйлийн тухай үзлийн амьд гэрч болсон байна. Шинэ цаг эринд орсны дараа төрөл бүрийн сайн дурын үйлчилгээ, олон нийтийн халамжийн үйл ажиллагаа бүгд Лэфэний зориг санааг өвлөсөн зууч болж байна" гэжээ.

2-р сарын 23-нд болсон шинэ төрлийн коронавирусийг урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийн ажлын хурлын үеэр Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ сайн дурынхны тухай дурдаж, өргөн олон сайн дурын ажилтнууд чин үнэнээр зүтгэж, харамгүй хөдөлмөрлөн, халдвараас урьдчилан сэргийлэх ажилд чухал хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлсэн байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ