Хятадын зах зээл хөрөнгө оруулалтыг татсан хэвээр байна

2020-03-09 10:48:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 8-нд, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын нийтэлсэн нэгэн тайлангаас үзвэл, шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 2020 онд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 5-15 хувиар буурах магадлалтай гэжээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын албаны хүн ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Хятад улс дэлхийн хөрөнгө оруулалтын орчны нөлөөг хүртэх хэдий ч халдвар нь Хятадын гадаадын хөрөнгө оруулалтыг татах үндсэн байдлыг өөрчлөхгүй гэжээ.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын нийтэлсэн тайлангаас үзвэл, энэ оны эхээр дэлгэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар нь дэлхийн гадаад шууд хөрөнгө оруулалтад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын үеийн хэмжээнээс хойших хамгийн доод хэмжээнд хүрэх магадлалтай байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийг хариуцсан газрын дарга Жань Шяонин хэлэхдээ, "Урьдчилсан үнэлгээгээр дэлхийн гадаад шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 5-15 хувиар буурах магадлалтай байна. Энэ нь халдварын байдлаас шалтгаалж, халдварыг эхний хагас жилд хяналтдаа авч чадвал, халдварын дэлхийн гадаад шууд хөрөнгө оруулалтад үзүүлэх сөрөг нөлөө 5 хувь, хэрэв жилийн эцэс хүртэл үргэлжилбэл дэлхий нийт үүний улмаас гадаад шууд хөрөнгө оруулалт 15 хувиар буурах болно." гэжээ.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын судалгаанаас үзвэл, дэлхийн үндэстэн дамнасан топ 100 аж ахуйн нэгжийн гуравны хоёр хувь нь тайлан нийтэлж, коронавирусийн халдвар нь аж ахуйн нэгжид сөргөөр нөлөөлсөн гэсэн бол 41 аж ахуйн нэгж алдагдалтай ажиллаж байна гэжээ. Мөн топ 5000 аж ахуйн нэгжийн хагас хувийн аж ахуйн нэгж орлогын хүлээлтээ 9 хувиар бууруулжээ. Үүнд хөгжиж буй орнуудын томоохон аж ахуйн нэгжүүд орлогын урьдчилсан төсөөллөө 16 хувь хүртэл бууруулаад байна.

Жань Шяонин хэлэхдээ, Хятад улс дэлхийн хөрөнгө оруулалтын орчны нөлөөг хүртэх хэдий ч халдвар нь Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах үндсэн байдлыг өөрчлөхгүй, Хятадын гадаадын хөрөнгө татах гол бүсүүдийн давуу тал өөрчлөгдөхгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан хэвээр байх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын үйлдвэрлэлийн үндэс суурь, Хятадын гадаадын хөрөнгө оруулалтыг татах үндсэн байдал өөрчлөгдөөгүй. Хятадын гол болох салбарын хүчин зүйл өөрчлөгдөөгүй болохоор хөрөнгө оруулалтыг татсан хэвээр байх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нөлөөлөх гурван хүчин зүйл бол бодлого, эдийн засгийн суурь, хөрөнгө оруулалтын эерэг орчин зэрэг болно. Бодлогын талаар Хятад улс нээлттэй байх бодлогоо илүү тэлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс нээлттэй байх бодлогоо тасралтгүй тэлж, гадаадын хөрөнгө оруулалтын системийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг татах инноваци зэрэг шинэ арга хэмжээ авч байна. Бидний хэлж буй бүсүүдийн давуу тал нь бодлоготой нягт холбоотой, бусад орнуудаас хамаагүй давуу, ялангуяа бидэнтэй өрсөлдөгч орнуудаас давуу талтай байна. Жишээ нь хөгжингүй орнуудад худалдааг ивээх үзэл газар авч байхад Хятад улсад харин эсрэгээр нь илүү нээлттэй бодлого хэрэгжүүлж байна гэжээ.

Жань Шяонин хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хэмжээ асар их, өсөлтийн хурд нь саарч байгаа хэдий ч Хятадын эдийн засгийн нийт хэмжээ тасралтгүй нэмэгдэж, дундаж орлого нэмэгдэж байна, энэ бол бидэнд анзаарагдаж байгаа зүйл. Хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэх талаар Хятадын дэд бүтэц, хүний нөөц зэрэг талаар тасралтгүй сайжирч байгааг дурдах ёстой гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ