Хятадын ядуурлыг бууруулах туршлагыг олон орон суралцаж байна

2020-03-10 17:36:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2020 он бол Хятад улсын ядуурлаас ангижруулах эцсийн жил юм. НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг Хятад улс 10 жил урьдчилан биелүүлэх гэж байна. Хятад улс ядуурлыг бууруулах талаарх туршлага өөрт нь хүртээлтэй үл барам бусад хөгжиж буй орнуудад туршлага болж байна.

Балба улсын Дипояпури тосгон нь алдарт аялал жуулчлалын газар болох Читванийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй байдаг. Тосгоны залуучууд харийн нутаг зорьж ажил хөдөлмөр хийж явсан болохоор тосгонд үлдсэн хүмүүүс хөрөнгө мөнгө, техник технологи дутагдаж, амьдрал нь хүндрэлтэй байна. Хятадын ядууралтай тэмцэх сангийн Балба улс дахь албаныхан тухайн бүсийн түншүүдтэйгээ хамтран судалгаа хийж, тосгоны тариачдад зээл олгож, эрдэмтэн судлаач нарыг урьж, тэдэнд тахиа тэжээх мэргэжил сургасан байна. Тариачин Бишну Кумари Махат хэлэхдээ, "Би зээл авах хүсэлт гаргасан, одоо тахиа тэжээн, фермээ өргөтгөх хөрөнгөтэй боллоо. Би урьд нь хонь тэжээж байсан, зовлон мөн ч их амссан даа, тэжээвэр бордоог ойлгохгүй, хариулахдаа ишиг хургаа бар мэтийн хээрийн амьтанд бариучих вий гэж үхтэл айдаг байсан, ашиг орлого олоогүй. Одоо тэжээх аргад суралцаж, тахиа тэжээх болсон."

Эх сурвалжаас үзвэл, Хятадын ядуурлыг бууруулах сангаас Дипояпури тосгоны ядуурлаас бууруулах ажилд тусалж, Хятадын ядуурлаас ангижруулсан арга туршлагаас ашигласан байна. Хятадын Нийгмийн ШУА-ийн хөдөө тосгоны хөгжил судлагын төвийн судлаач Ли Гүөшян хэлэхдээ, Өөрийн хүчиндээ түшиглэн ядуурлаас ангижруулж чадсан. Бидний гол болох нэгэн туршлага бол дэд бүтцийн бүтээн байгуулалт, томоохон аж ахуйн нэгжүүдээр дамжуулан тариачдыг дайчлан үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан. Бид юуны түрүүнд үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэн, үйлдвэрлэлээ сэргээн, орон нутгийн онцлогтой уялдуулан, тэргүүний технологи болон орчин үеийн хүчин зүйлийг ашиглан, ядуу иргэдийг дагуулж, илүү олон ядуу иргэдийг үйлдвэрлэлд хамруулан, зах зээл болон өөрийн хүчинд түшиглэн ядуурлаас ангижирч байна, ингэснээр бид ядуурлаас бүрэн ангижирч байна гэжээ.

Хятадын олон бүс ядуурлаас ангижруулах явцад олон ажлын байраар хангаад зогсоогүй цахим худалдаа, их өгөгдөл зэргийг ашиглан, интернет, дижитал эдийн засагт шилжлээ. Хятад улсын ядуурлыг бууруулах салбарт авсан арга хэмжээ, шинэчлэлийг олон улсын хамтын нийгэмлэг суралцах ёстой хэмээн олон улсын төрийн удирдагчид үзэж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Нийгмийн ШУА-ийн Хөдөө тосгоны хөгжил судаллын төвийн судлаач Ли Гүөшян хэлэхдээ, Ядуу бүс нутаг орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тухайн бүсийн нөөц баялагт түшиглэн, нөөцийн давуу талаа зах зээлийн давуу тал болгон, цахим худалдааг ашиглан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хөгжүүлэн, цаашлаад шинэ үйлдвэрлэлийн салбарыг бий болгосон. Зарим бүс орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, нэг, хоёр, гуравдугаар үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлж байна. Эдгээр арга хэлбэр нь үндсэн шатны ядуурлыг бууруулан, чинээлэг болоход тусалж, эдгээр туршлага нь дэлхийн бусад оронд туршлагын ач холбогдол өгч байна гэжээ.

Ядуурлаас ангижрах нь дэлхий нийтийн хамтын хүсэл мөрөөдөл. Хятад улсын ядуурлаас ангижруулах амьд жишээ нь дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйлсэд илүү их авч хэрэгжүүлэх арга туршлага хангаж байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ