Ши Жиньпин халдвартай тэмцэх өмнө фронтод ажиллав

2020-03-11 16:37:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 10-нд халдвартай тэмцэх өмнө фронт-Үхань хотод Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин, "Сонор сэрэмжээ сулруулахгүй, итгэл алдахгүйгээр урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийж, Хубэй муж, Үхань хотыг хамгаалах дайнд ялалт байгуулах хэрэгтэй хэмээн заавар өглөө.

Бээжин хотод халдвараас урьдчилан сэргийлж буй ажил байдалтай хоёр удаа танилцсаны дараа Ши Жиньпин дарга халдвартай тэмцэж буй өмнө фронтод дахин ажиллав. Тэрээр Хятадын халдварын голомт бүс, дайны өмнө фронтод ажиллаж байгаа нь чиглэл заах ач холбогдолтой хэмээн шинжээчид үзэж байна.

Ши Жиньпиний удирдсан түүхэнд байгаагүй "ардын дайн"-нд ялалтын дуун цуурайтаж байна, Хятад улсад дэлгэрсэн халдварыг таслан зогсоолоо хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачдын үзсэн байна.

Ши Жиньпин Үхань хотод ажилласан мөн өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх 14 түр эмнэлэг бүгд хаалгаа хааж эмчилгээгээ зогсоов. Түр эмнэлэг хаалгаа хааж эмчилгээгээ зогсоосон нь Үхань хотын халдварыг сэргийлэх байдалд ихээхэн өөрчлөлт гарсныг харуулж байна. Хятадын халдвартай тэмцэх дайн өндөрлөх шатандаа орлоо хэмээн судлаачид үзэж байна.

Хоёр сар хүрэхгүй хугацаанд дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улс халдварыг таслан зогсоож чадсан нь Хятадын дээд удирдагч ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн тэмцсэний үр дүн хэмээн олон нийт үзэж байна. Ши Жиньпин халдвартай тэмцэх өмнө фронтод дахин ажилласан нь үүний бат гэрч юм. ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Андрей Островскийн хэлсэнчлэн, халдвартай тэмцэх явцад ХКН ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг тэргүүн байранд тавих зарчмыг мөрдөн, ард түмэндээ халдвартай тэмцэх итгэл өгч ажилласнаар ялалт байгуулж чадлаа.

Коронавирусээс урьдчилан сэргийлж байгаа чухал үед Хятадын дээд удирдагч Үхань хотод ажиллаж чухал заавар өгч буй нь олон улсын хамтын нийгэмлэгт итгэл төрүүллээ. Оман улсын "Эх орон" сонины захирал Махар Хаджи хэлэхдээ, Хятадын Үхань бол халдварын голомт бүс, Ши Жиньпин дарга Үхань хотод ажиллаж буй нь том гүрний удирдагч ард түмнээ сэтгэлдээ байнга тээж явдгийг харууллаа гэжээ. Ши Жиньпиний энэ үйлдлийг барууны орнууд төсөөлөхгүй ч үгүй байх аа хэмээн интернет ашиглагчид жиргэсэн байна.

Халдвар дэлхий нийтэд тархан дэлгэрч буй үеэр зарим орон чухалчлахгүй, бэлтгэлгүй байгаад ДЭМБ санаа зовж буйгаа илэрхийлсэн. Америкийн зүүн нутгийн цагаар 3-р сарын 10-ны 23:00 цагийн байдлаар, Америкийн 37 муж улс болон Вашингтон онцгой бүсэд халдвар үүсч, халдвар авсан өвчтөний тоо 1000-г давж, 31 хүн нас бараад байна. Үүнтэй холбогдуулан Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо: Америкийн холбооны засгийн газар шинэ төрлийн коронавирусийн эсрэг авсан арга хэмжээ удаан байна хэмээн зэмлэжээ. CNN мэдээлэхдээ, Америкчуудын хувьд одоо хамгийн эмзэг үе юм, Америкийн засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй бол Америк аюулд нүүрлэж байна гэжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь улс орнуудын хувьд томоохон шалгалт гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг тодорхой ойлгож байна, улс орнууд халдварын эсрэг хэрхэн тэмцэж буйг дэлхий нийтээр харах боломж боллоо. ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом хэлэхдээ, Бээжинд очоод Ши Жиньпин дарга халдвартай тэмцэх ажлыг шууд удирдаж буйг харсан, ДЭМБ мөн удирдлагын ур чадвар, улс төрийн эрэл хүслийг нэмэгдүүлэхийг уриалсаар ирсэн, Хятадын удирдагч иймэрхүү удирдлагын ур чадвар, улс төрийн эрэл хүслийг харуулсан гэжээ.

Үхань ажилласан нь Ши Жиньпиний халдвартай тэмцэх тэмцэл үр дүнтэй болж буй зангилаа үед өгсөн уриалга болж, Хятад улс халдварыг ялах итгэл зориг, хүчин чадалтайг дэлхий нийтэд харуулж, Хятад улсад энэхүү хямралыг даван туулах хавар саатаж буйг харууллаа.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ