​Ши Жиньпины Үханьд хэрэгжүүлсэн тахлын эсрэг бодлогын тухай 9 түлхүүр үг

2020-03-13 19:52:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны эсрэг тэмцэж буй зангилаа цаг үе буюу 10-ны өдөр Хятад улсын удирдагч Ши Жиньпин Хүбэй мужийн Үхань хотод тахлын эсрэг тэмцэж буй ажилтай танилцлаа. Үхань хот бол энэ удаагийн тахалд хүнд өртсөн газар бөгөөд тахлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулж чадах эсэхийн шийдвэрт газар юм. Ши Жиньпиныг Үханьд очсон өдөр шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчлөгчдийг эмчлэх зориулалттай байгуулсан 14 түр эмнэлгийг хааж, Үханий цар тахлаас урьдчилсан сэргийлж, таслан зогсоох ажилд туйлын их ахиц гарсан бөгөөд Хятад улсын хэмжээнд ч ялалтаа байгуулах цаг ойртож байгааг харуулжээ.

Эмнэлэг болон хороололтой танилцсаныхаа дараа Ши Жиньпин тустай хурал хийж, тахлын эсрэг дараачийн ажлыг тохируулжээ. Үүнийг 9 түлхүүр үгээр товч дүгнэж болох юм:

Нэг, Нөхцөл байдал

“Сэргэг ухаантай байж, цар тахлаас урьдчилсан сэргийлж, хянах ажлыг мөн одоогийн хамгийн тэргүүний том чухал ажлаа болгох хэрэгтэй.”—— Ши Жиньпин

Тайлбар: 3-р сарын 11-нд Үханьд халдвар авснаар батлагдсан 8 тохиолдол нэмэгдсэн бөгөөд 2-р сараас хойш энэ үзүүлэлт анх удаагаа 10 хүрэхгүй болж, ялалтын цаг ойртож буйг харууллаа. Гэсэн хэдий ч Хүбэй болон Үханьд одоохондоо оношлуулан эмчлүүлж буй өвчтөн мөн нэлээд олон, дээрээс нь гол нь Үханьд өдөр болгон нас барах тохиолдол гарч байгаа юм. Шинэ төрлийн коронавирус нуугдмал чанартай учраас эмнэлэг болон хорооллуудад урьдчилан сэргийлж, хянах ажлыг яасан ч сулруулж болохгүй.

Хоёр, тус дэм

“Хүбэй болон Үханий тахлын эсрэг ажлыг үргэлжлэн ихээр дэмжиж, эмчилгээний хэрэгслүүдийг үргэлжлэн бүх хүчээр хангаж, хүмүүсийн сэтгэлийг түгшээж буй асуудлыг үргэлжлэн шийдвэрлэж өгнө. ” —— Ши Жиньпин

Тайлбар: Хятад улсын энэ удаагийн цар тахлын оргил үе дууслаа, дараагаар нийт Хятадын олон нутгийнхан эмчилгээний хэрэгслүүд болон амьдралын баталгааны зүйлсийг Үханьд үргэлжлэн хангах ажлыг сайтар хийх хэрэгтэй.

Гурав, авралт эмчилгээ

“Эмчилгээний авран тусламжийн ажлыг тэргүүнд тавьж, хамгийн их хэмжээгээр эдгээж, нас баралтыг багасгаж, бусад өвчтөнүүдийн эмчлүүлэх эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, эмчилгээний хэвийн дэг журмыг алхам алхмаар сэргээх хэрэгтэй.”—— Ши Жиньпин

Тайлбар: Сар гаруй хугацаатай эмчилсний дүнд Үханьд ажилласан эмчилгээний багууд нэлээд клиник туршлагатай болж, өвчтөний байдалд чиглүүлэн хүнд өвчтөнийг эмчилж байна. Эдгэрсэн хүний цусны плазмыг сэлгэх, хятад уламжлалт анагаахаар эмчлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэргийг клиник эмчилгээнд идэвхтэй хэрэглэж байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаас бусад өвчнөөр өвчилсөн хүмүүсийн эмчлүүлэх эрэлт хэрэгцээний дагуу Үхань хотын эмнэлгүүд хэвийн ажлаа аажмаар сэргээж байна.

Дөрөв, Сэргийлэн хянах

“Тахлын эсрэг хамгаалалтын дайны ялалтын гол нь урьдчилан сэргийлэх явдал юм. ”—— Ши Жиньпин

Тайлбар: 3-р сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлж, хянах Үхань хотын удирдах газрын хороололд хянан сэргийлэх хэсгийн гаргасан тоо баримтаас үзвэл, тус хотын 55.5 хувийн хороололд вирусийн халдвар байхгүй болсон бөгөөд халдваргүй тосгон нийт 1592 буюу 81.9 хувийг эзэлжээ. Энэ нь Үханий хороололд хөл хорио тавин удирдаж, вирусийн халдвар авагсдыг олж авах, тусгаарлах, эмчлэх зэрэг цуврал арга бодлого хэрэгжүүлсний үр дүн юм. Холбогдох хянах бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлнэ.

Тав, Анхан шатанд илүү дэмжлэг үзүүлж, ариун цэврийн орчинг сайжруулна

“Эмчилгээний хүчин сул буурай хот жөүд илүү тус дэмжлэг үзүүлнэ.”—— Ши Жиньпин

Тайлбар: Цар тахал дэгдсэний дараа эмчилгээний гол хүчнийг Үхань зэрэг гол гол хотод төвлөрүүлсэн юм. Дараагаар Хүбэйн бүх нутгийг эмчилгээний хүчнээр дэмжинэ. 19 мужийн хэдэн арван мянган эмчилгээний ажилтан Хүбэй мужийн 16 хот жөүд ажиллаж авран тусалж, урьдчилан сэргийлэх, хянахын төлөө зүтгэж байна. 3-р сарын 11-ний 24 цагийн байдлаар, Үхань хотоос бусад Хүбэй мужийн нутгуудаар 7 хоног дараалан халдвар авсан шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.

зургаа, Тогтвортой байдлыг дэмжинэ

“Иргэний амьдрал тогтвортой бол иргэдийн сэтгэл тогтвортой, нийгэм нийт тогтвортой болно. ”—— Ши Жиньпин

Тайлбар: Хүбэй болон Үханий амьдралын хэрэглээний зүйлсийг хангасан үндсэн дээр хорооллоороо бөөнөөр худалдан авах болон “хямдралтай хүнсний ногоо” зэрэг бодлогуудыг үргэлжлэн хэрэгжүүлнэ.

Долоо, Үйлдвэрлэлээ сэргээнэ

“Харилцан өөр өөр бодлогуудыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг тогтвортой байлгах, ажлын байраар хангах зэрэг ажлыг зориулалттай өрнүүлж, хаврын тариалангийн үйлдвэрлэл, тариачдыг ажлын байраар хангаж орлогыг нь нэмэгдүүлэх зэрэг ажлыг ерөнхийлөн төлөвлөж сайтар хийх хэрэгтэй. ”—— Ши Жиньпин

Тайлбар: Цар тахлаас урьдчилсан сэргийлж хянахын зэрэгцээ үйлдвэрлээ аль болох хурдан сэргээж, ажилдаа орох хэрэгтэй. Хүбэй муж эрсдэлийн зэрэглэлээр бага дунд өндөр гурван бүс хувааж, харилцан адилгүй бодлогоор аж ахуйн нэгжүүдийн ажилдаа орохыг удирдаж байна. Одоогийн байдлаар, Хүбэй мужийн эрсдэл багатай хот сянь нь 45 болж, дунд зэргийн эрсдэлтэй нь 18, эрсдэл ихтэй нь 13 байгаа юм.

Дүнфэн Хунда зэргийн аж ахуйн нэгж зөвшөөрөл авч ажлаа эхлүүлсэн бөгөөд Хүбэй мужийн зүгээс эрүүл мэндийн байдлыг хянах бодлого хэрэгжүүлж байна.

Үүний зэрэгцээ Хүбэйн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ч төлөвлөгөөний дагуу ажлаа эхлүүллээ.

Найм, сул буурай талаа нөхнө

“Холыг бодон туршлага сургамжаа дүгнэж, засаглалын тогтолцооны сул буурай талыг даруй нөхөж, бүх хугацаанд удирдах үзэл баримтлалыг бий болгож, хэт том хотын орчин үеийн засаглалын шинэ замыг эрэлхийлэх хэрэгтэй.”—— Ши Жиньпин

Тайлбар: Тахлаас урьдчилан сэргийлж хянах ажилд Хүбэй болон Үханий орон нутгийн зарим бодитой ажилд асуудал оршиж байна. Дараагаар онц байдлыг зохицуулах үндэсний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, яаралтай хүндрэлтэй аюултай үүргийг зохицуулах чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Шат бүрийн албан хаагчид зөвхөн өөрийн үүрэгт ажлын хугацааныхаа ажлыг бодоод л болохгүй, өөрийн чадвараа дээшлүүлэх хэрэгтэй.

Ес, Хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

“Үүрэг хариуцлагаа ухамсарлах зоригоо хөвчилж, шинжлэх ухаанчаар сэргийлэн хянах ур мэргэжлээ сорьж, ерөнхийлөн удирдаж, зохион байгуулалттай хэрэгжүүлэх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй.” ——Ши Жиньпин

Тайлбар: Тахлаас урьдчилсан сэргийлж хяхах дайны гол талбар болсон Хүбэй, Үханий албан хаагчид ерөнхий чадварын хатуу сорилтод нүүрлэж байна. Зангилааны үед үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дарамтыг дааж чадах эсэхийг бодит ажлаар шалгана. Чадвартай албан хаагчийг зэрэг дэвшүүлж, хариуцлагаа алдсан албан тушаалтнаас хариуцлага тооцно. Мужийн зэрэглэлийн дарга нараас Хүбэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Жян Чолян, Үхань хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ма Гүөчян нарыг тушаалаас нь огцруулсан юм. 3-р сарын 7-ныг хүртэл Хүбэй мужийн Сахилга бат шалгах хороо шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хянах ажлын үйл явц дахь хууль дүрмээс зөрчсөн нийт 8715 асуудлыг илрүүлж, 2485 хүнд шийтгэл үзүүлснээс танхимын зэрэглэлийн дарга 6, сяний зэрэглэлийн дарга 76, сумын зэрэглэлээс доош 2405 хүн байжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ