Америкийн улс төрчид бусдын сэжиглэлийг хүлээж сурах ёстой

2020-03-16 16:21:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд болсон шинэ төрлийн коронавирусийн халдварын сонсгол хурлын үеэр Конгрессын гишүүн Харри Ронда, "Америкийн зарим иргэн ханиад томуугаар нас барсан боловч коронавирусийн халдвараар нас барсан байж мэдэх үү" гэж асуухад АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Роберт Редфилд хариуд нь: Өнөөдөр болтол Америк үнэндээ томуу хэмээн зарим өвчлөлийг оношлосоор ирсэн гэжээ.

АНУ коронавирусийн халдвараар нас барсан тохиолдлыг томуугаар нас барсан гэж үзсэн гэдэг нь энэ хариултаар нотлогдож, шинэ төрлийн коронавирусийн халдвар нь Америакаас үүсэлтэй гэдэг эргэлзэлд баримт хангалаа. Америкт халдварын байдал тасралтгүй нэмэгдэж буйг дагалдан олны сэжиг Америкт төвлөрч байна.

Энэ оны 2-р сард Хавайд аялсан Японы нэг гэр бүлийн хоёр, улсдаа буцсаны дараа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул халдвар нь Америкаас үүсэлтэй хэмээн сэжиглэх хүн олширсон. 2-р сарын 21-нд, Японы Асахи телевизийн нэгэн нэвтрүүлэгт, Америкчуудын биеийн шалгалт хийж буй байдал болон коронавирус нь томуутай ойроцоо байгаа зэрэг шинж тэмдгийг үндэслэн, коронавирусийн халдвар авсан байж мэдэх өвчтөнийг томуу хэмээн эмчилж байсан магадлалтай хэмээн сэжиглэсэн байна. Тэр үед Америкийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв хүлээн зөвшөөрөхгүй байсан. Үүнээс 20 хоногийн дараа уг төвийн тэргүүн үүнийг өөрөө хүлээн зөвшөөсөн юм.

Америкт дэгдсэн томуу нь 2019 оны 9, 10 сараас эхэлсэн. Америкийн цэргийн тамирчид Дэлхийн цэргийн 7-р наадамд оролцох үеэр тэдний зарим нь халдварт өвчин тээсэн байсан. 12-р сард Үхань хотод коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэн. Томуугаар нас барсан хүмүүсийн зарим нь коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байхад бусад орон коронавирус нь Америкаас үүсэлтэй гэж сэжиглэх нь логикт нийцэнэ.

Саяхан Канадын "Дэлхийн судлал" сайтад Ларри Романоффийн бичсэн "Сүүлийн үеийн судалгаа олныг цочирдуулж байна, халдвар Америакаас үүсэлтэй гэж үү?" хэмээ өгүүлэл нийтэлж, Хятадын Тайванийн вирус судлалын эрдэмтэдийн Иран болон Италийн вирусийн эх үүсвэрт судалгаа хийсний дүнд, эдгээр орны вирусийн геннийн дараалал нь Хятад улстай адилгүй болохыг тогтоосноор халдвар нь Хятадаас үүсэлтэй биш гэдгийг нотолсон юм гэжээ. Өгүүлэлд дурдахдаа, барууны хэвлэлүүд Хятадад анхаарал хандуулан, коронавирус нь Хятадаас бусад оронд тархсан хэмээн олон хүн үзэж байсан, харин одоо харахад буруутсан байж мэдэх юм гэжээ.

1-р сарын 26-нд, "Шинжлэх ухаан" сэтгүүлд "Үхань хотын Хуанань зуушийн зах нь коронавирусийн халдварын эх үүсвэр биш байж болзошгүй" гэсэн нийтлэлд: Америкийн Жоржтаун их сургуулийн халдварт өвчин судлаач Даниел Люсигийн үзэж буйгаар, халдвар авсан 13 тохиолдол нь энэхүү захтай ямар ч холбоогүй байгаа нь багагүй тоо юм. Энэхүү байдал нотлогдвол шинэ төрлийн коронавирусийн халдвар нь бусад орноос үүсэлтэй байж мэднэ гэжээ. Хятадын нэрт эрдэмтэн Жүн Наньшань академич, халдвар нь Хятад улсад бүртгэгдсэн ч эх үүсвэр нь Хятад улс гэсэн үг биш юм гэж мэдээлж байсан юм.

Халдварын эх үүсвэр нь шинжлэх ухааны асуудал, мэргэжлийн саналыг сонсох шаардлагатай. Америкийн зарим улс төрч шинжлэх ухааны судалгааг уландаа гишгиж, ямар ч үндэслэлгүй бусдыг гүтгэдэг хирнээ бусдын сэжиглэхийг хүлээн авахгүй байгаа нь давхар стандарт хэрэгжүүлдэг, дээрэлхүү зантай гэдгийг нь харуулж байна. Америк коронавирусийн халдвараар нас барсан тохиолдлыг томуу хэмээн эмчилж байсан гэж Роберт Редфилд хүлээн зөвшөөрсний дараа хүмүүс Америкийг сэжиглэхгүй байхын аргагүй юм. Америкийн тал Хятад улсыг гүтгэн, хамаг муугаа тохож байгаа нь хүмүүсийн анхаарлыг шилжүүлэх, эсвэл бусдыг хохироох гэсэн оролдолго болов уу?

Олон улсын эрдэмтэд халдварын эх үүсвэрийг тогтоохын тулд ажиллаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд адил бус саналтай байна. Хардалт сэрдэлт нь шинжлэх ухаан, бодит логикт суурилсан байх хэрэгтэй, харин өөр зорилгоор, зохиомлоор, бусдыг харлуулах оролдлого байж болохгүй. Америкийн тал халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн, оновчтой зарчмаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, вирусийн эх үүсвэрийн асуудлыг тодорхойлон, бодит баримтаар олон нийтэд тайлбар хийж, дэлхий нийтэд үнэн мөнийг таниулах ёстой.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ