Их Британийн “Олон нийтийн дархлаажуулалт” нь шинжлэх ухаанч уу? Аргаа барсан хэрэг үү?

2020-03-16 21:28:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал тасралтгүй газар авч дэлгэрч байгаагийн дагалдан, Их Британийн авч буй оргил үеийг удаашруулах, харин хүчтэй арга хэмжээ авахгүйгээр зохицуулах арга, мөн тэрчлэн засгийн газрын ахлагч шинжлэн ухаантны зөвлөхийн холбогдох “Олон нийтийн дархлаажуулалт” гэсэн үг яриа нь маш их маргаан дэгдээжээ.

Энэ нь Их Британийн засгийн газрын шинэ шинжлэх ухааны иш баримтаар гаргасан бодлого уу? Аль эсгүүл эрүүл мэндийн систем болон эдийн засгийн хөгжлийн дарамтын доорх аргаа барсан хэрэг үү?

“Санаанаас гаднах” зохицуулах арга

Их Британийн засгийн газрын тун саяхан нийтэлсэн халдварыг зохицуулах төлөвлөгөөнд хазаарлан зогсоох, удаашруулах, судалгаа хийх мөн тэрчлэн намдаах гэж 4 үе шат хуваажээ. Их Британид өвчтөний тоо нэмэгдэж байгаагийн дагуу Их Британийн засгийн газар 12-нд “хазаарлан зогсоох”-оос “удаашруулах” үе шатанд орсныг зарлажээ.

“Удаашруулах” үе шатан дахь засгийн газрын зорилго бол халдвараас болох нөлөөг чадах хэрээр багасгах бөгөөд чадахын хэрээр халдварын оргил үеийг хойшлуулж, ханиадны улирлаас зайлж, үүний улмаар эрүүл мэндийн системийн эмчлэн засах дарамтыг бууруулах гэсэн болно. Их Британийн засгийн газар халдварын эсрэг шинэ үе шатанд орлоо гэж зарлахаас өмнө, Их Британийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газар зарим орон шиг нэн хатуу тусгаарлах арга хэмжээ авах болно гэж төсөөлж байсан юм. Гэвч Их Британийн засгийн газар харин “Санаанаас гаднах” төсөл: тэдгээр өвчний шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс, хижиг тахлын халдвартай бүсээс ирсэн эсэх нь хамаагүй бүгд гэртээ 7 хоног тусгаарлах, өвчний шинж тэмдэг маш илэрхий байгаа хүмүүс тухайн орон нутгийн эмнэлэгтэй харилцахыг санал болгожээ. Өдгөө сургуулийг түр хаахгүй бөгөөд их хэмжээний үйл ажиллагаа, арга хэмжээг ч бүх талаар зогсоохгүй, гэвч эдгээр арга хэмжээг байдлын өөрчлөлтийн дагуу цаг тухайд нь зохицуулж болно гэсэн төсөл дэвшүүлжээ.

Үнэн хэрэгтээ, шинжлэх ухааны зөвлөх нь засгийн газрын бодлого зүй ёсны гэдгийг тайлбарласан ухагдахуун юм. Гэтэл “Олон нийтийн дархлаажуулалт” гэсэн хэллэг нь нэн их маргааныг үүсгэжээ.

Их Британийн Эрүүл мэндийн яамны сайд Мэтью Хэнкок үүний тухай тайлбар хийхгүй байхын аргагүй болжээ. Тэрээр 15-ны өдөр “Sunday Telegraph сонин”-д өгүүлэл нийтэлж, “Бидний халдварын эсрэг төлөвлөгөө бол шинжлэн ухааны мэргэжилтний саналын дагуу боловсруулан тогтоосон юм, Олон нийтийн дархлаажуулалт нь энэ төлөвлөгөөний нэг хэсэг биш, тэр нь зөвхөн шинжлэх ухааны ухагдахуун, зорилго биш, тактик биш” гэжээ.

Зөвшилцөх хэрэгтэй “Олон нийтийн дархлаажуулалт”

Тэгвэл “Олон нийтийн дархлаажуулалт” гэж юуг хэлж байна ?

Лондоны Их Сургуулийн эрүүл мэнд болон халуун бүсийн анагаахын дээд сургуулийн профессор Мартин Иврит хэлэхдээ: улмаас улам олон хүн шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилж, мөн улмаас улам олон хүн өвчилсний дараа эдгэрэх болно, эдгээр эдгэрсэн хүмүүс нь вирусийн эсрэг дархлаатай болохыг бага бус гэрч баримт гэрчилж байна. Дархлаатай хүмүүс олшрох тутам вирус халдварлах нь хэцүү болдог. Хүн амын 70 хувь нь халдварласан буюу сайн болбол өвчин хижгийн дэлгэрэх хэмжээ нь ихээр буурах болно, энэ бол “Олон нийтийн дархлаажуулалт” болох юм.

Ливерпуль Их Сургуулийн профессор Виллис Мэтью хэлэхдээ: вакцин байхгүй нөхцөлд “Олон нийтийн дархлаажуулалт” хэрэгжүүлэх нь хүмүүсийн сэтгэлийг “түгшээж байна”, хэрвээ шинэ төрлийн коронавирусийн халдварын нас барах хэмжээг 1 хувь гэж хамгийн доод хэмжээгээр бодвол Их Британид нийт иргэдийн 50 хувь нь халдвар авснаар тооцсон ч нас барах түвшин “төсөөлөхийн аргагүй” гэжээ.

Маргаан үргэлжилсээр байна

Өдгөө, Их Британийн засгийн газрын “Хижгийн эсрэг” арга хэмжээний тухай маргаан нь бас л үргэлжилсээр байна. 15-ны өдөр хүртэлх байдлаар, Их Британи 400 гаруй их сургууль болон шинжлэх ухаан, техникийн байгууллагын мэргэжилтний гарын үсэг зурсан ил захидлыг хүлээн аваад байна. Ил захидалд, “Олон нийтийн дархлаажуулалт” гэгч энэ үе шатыг сонгож болохгүй, учир нь эсрэгээр Их Британийн олон нийтийн эрүүл мэндийн системд нэн их дарамт учруулж, нэн олон хүний амь насанд эрсдэл учруулах болно гэжээ.

Их Британийн парламентын өргөдлийн сайтын бүртгэлээс үзвэл, тухайн орон нутгийн цагаар 14-ний үдээс өмнөх байдлаар, нэгэнтээ 100 мянган хүн өргөдөлд гарын үсэг зурж, Их Британийн засгийн газар нэн идэвхтэй арга хэмжээ авч халдварын тархалтыг зогсоохыг уриалжээ. Их Британийн холбогдох тогтоолын дагуу, өргөдөл өгсөн хүний тоо нь 100 мянгаас давсан нөхцөлд парламент холбогдох асуудалд ерөнхий шүүмж хийхийг авч хэлэлцэх юм байна. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ