ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хурал хийлээ

Уртнасан 2020-03-18 21:04:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хуралдаж, улсын дотоод дахь шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барих, сэргийлэх, түүнчлэн эдийн засгийн чиг хандлагад анализ хийж, хижиг тахлыг тогтоон барьж, сэргийлэх болон нийгмийн хөгжлийн гол ажлуудыг ерөнхийд нь сайтар хийхээр судлан байршуулав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан хуралдуулж, чухал илтгэл тавив.

Ши Жиньпин: улс даяар дээрээс доор шат хүртэл, өргөн олон ард олны хамтын хичээл зүтгэлээр бүх Хятад дахь хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх чиг хандлага үргэлжлэн сайжирч, үйлдвэрлэл амьдралын дэг журам түргэн сэргэхийн чиг хандлага тасралтгүй бэхжин өргөжиж, хижиг тахлыг тогтоон барих болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь ахиулах ажил идэвхтэй үр бүтэмжид хүрэв. Үүний зэрэгцээ бид мөн цөөн бус шинэ байдал, шинэ асуудалд тулгарч байна. Ялангуяа хилийн чанад дахь хижиг тахлын байдал газар авч, түүнчлэн дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж, энэ нь мөн манай улс дахь хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засгийн хөгжилд шинэ сорилт авчирж байна. Дотоод гадаад дахь хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх, эдийн засгийн чиг хандлагын үе шатны чанартай өөрчлөлтийг оновчтой таньж, цаг байдлыг харан ажлын гол тал, авах арга хэмжээндээ зохицуулалт хийж, хижиг тахлын эсрэг ард нийтийн тэмцэл, ерөнхий тэмцэлд ялалт байгуулахыг баталгаажуулж, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулахыг биелүүлэх, ядуурлаас гаргах үүрэг зорилтыг биелүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй гэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, манай улсын хижиг тахлын эсрэг тэмцсэн ажлын үр бүтэмжийг бүрэн үнэлсний зэрэгцээ, дотоод гадаад дахь хижиг тахлын чиг хандлагын ээдрээтэй байдал, хүнд ноцтой байдлыг тодорхой таних хэрэгтэй. Хүбэй, Үхань дахь авран эмчлэх, нийгмийн хороолол хижиг тахлаас сэргийлэх, хойшдын ажлуудын үүрэг мөн асар хүнд байна. Бусад бүс нутаг дахь хүмүүсийн хөл хөдөлгөөн болон хүн ам төвлөрсөн бүсэд хижиг тахлын байдал буцаад нэмэгдэх эрсдэл мөн оршсоор байна, ялангуяа олон улсад хижиг тахал түргэн газар авч буйгаас бий болсон хилийн чанадаас орж ирэх эрсдэл нэмэгдэж байна. Хижиг тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, хилийн чанадаас орж ирэх эрсдэлээс сэргийлэх бодлого, арга хэмжээг боловсронгуй болгож, холбогдох улс орнуудтай хижиг тахлын эсрэг харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, цаашид ч боломжийн хэрээр туслалцаа дэмжлэг олгох хэрэгтэй. Хилийн чанад дахь манай улсын иргэд хижиг тахлаас сэргийлэхийг хөтлөн жолоодож, дэмжиж, тэдний амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг нь хамгаалах хэрэгтэй гэж онцлов.

Хурлаас, улсын дотоод гадаадын төрөл бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр, өдгөө манай улсын эдийн засгийн буурах дарамт улам ихсэж байна. Шат бүрийн намын хороо, захиргаа хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэхтэй зохицсон эдийн засаг нийгмийн үйл ажиллагааны дэг журам тогтоохыг түргэтгэн, компаниуд, байгууллагууд үйлдвэрлэл, ажлаа сэргээхийг идэвхтэй эмх цэгцтэй ахиулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ