Хятадын КН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хуралдав

2020-03-19 13:39:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо 3-р сарын 18-нд хуралдаж, хижгээс сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийн гол ажлыг нэгдэлтэй удирдах тухай байршуулалт хийлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.

Ши Жиньпин хэлэхдээ, өдгөө Хятадын хижгээс сэргийлж, тогтоон барих ажил үргэлжлэн сайн зүгт хандаж, үйлдвэрлэл амьдралын дэг журам ч түргэн сэргэж тасралтгүй бэхжиж, өргөжин тэлж байна. Гэвч хилийн чанадын хижгийн тархалт болон түүний дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө Хятад улсад ч шинэ сорилт учруулж байна . Хижгээс сэргийлэх салбарт дахь олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, дэлхийн хижгийн байдалд төсөөлөл хийн шинжилж, гаднаас орж ирэх хижгийн эрсдэлээс сэргийлэх тактик болон бодлого арга хэмжээгээ боловсронгуй болгож, холбогдох орнуудтай хижгээс сэргийлэх салбарт дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, чадахын чинээгээр дэмжиж туслах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглээд, гадаад орнууд дахь Хятадын иргэдийн хижгээс сэргийлэх ажлыг удирдан дэмжиж, тэдний ам нас аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй гэжээ.

Хурал заахдаа, улсын дотоод гадаадын олон зүйлийн хүчин зүйлийн нөлөөгөөр өнөө Хятадын эдийн засгийн уналтын дарамт цаашид ихсэж байна. Мужаар нэгж болгож эдийн засаг нийгмийн дэг журмыг сэргээх хэрэгтэй. Хижгээс сэргийлэх болон гадаад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг уялдуулж, хижгээс сэргийлэх арга хэмжээ авсан нөхцөлд бизнесийн хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлж, олон улсын хангамжийн гинжин хэлхээг саадгүй байлгаж, худалдаачин урих, хөрөнгө татах арга хэлбэр, үзэсгэлэн ажиллуулах загвараа шинэчилж, олон төрлийн эдийн засаг худалдааны ажлыг хэвийн ажиллагааг батлах хэрэгтэй гэжээ.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ