Хятадын Хулсны баавгайг хамгаалж судлах төвийн зарим бааз 20-ны өдрөөс эхлэн нээлттэй болно

2020-03-20 10:56:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сэтгүүлч Сьчуань мужийн Хятадын Хулсны баавгайг хамгаалж, судлах төвөөс ойлгосноор, судалгааны төвийн Дүжян-янь хотын Чинчэншань бааз, Я-Ань хотын Бифэншя бааз 20-ны өдрөөс эхлэн нээлттэй болно.

Эхний хугацаанд 9:30-16:00 хооронд ажиллаж, өдөрт 1000 хүнийг хүлээн авч, 100-с дээш хүнийг нэгэн дор хүлээн авахгүй бөгөөд тасалбарыг өөрийн нэрээр бүртгүүлсэн тохиолдолд онлайн захиалгаар авч болно.

3-р сарын 20-с 12-р сарын 31 болтол Хятадын бүх эмнэлгийн ажилтнууд өөрийн үнэмлэхээрээ төлбөргүй үйлчлүүлж болно. Харин жуулчин нэвтрэхээсээ өмнө эрүүл мэндийн код авах хэрэгтэй, эрүүл мэндийн кодыг гар утаснаасаа авах бөгөөд шинэ коронавирусийн халдвар авсан хүнтэй ойр хавьталтай эсэх зэрэг үнэлгээ хийн олгох болно. Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн код хоёроо уншуулж байж паркт орно.

Их уншсан

холбоотой мэдээ