Халдварын эсрэг Америкийн улс төрчид хэл амаа билүүдэхээс өөр зүйл хийж чадах уу?

2020-03-20 16:32:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ойрын өдрүүдэд Америкийн удирдагч олон удаа коронавирусийг "Хятадын Вирус" хэмээн хэлсэн нь шуугиан тарьж байна. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү арьс өнгөний үзэл гаргаж буй үйлдлийг "Халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг санаачилгатайгаар арьс өнгөний үзэн ядалтын харанхуй руу заллаа" хэмээн буруушааж байна.

18-нд, ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн хариуцлагатан Майкл Райан хэлэхдээ: Халдвар нь хил хязгаарыг ялгадаггүй. Халдварыг хувь хүнтэй холбохоос зайлсхийх хэрэгтэй. 2009 онд H1N1 томуу нь Хойд Америкаас гарсан, тэгэхэд хүмүүс түүнийг Хойд Америкийн томуу гэж байгаагүй. Тиймээс бусад вирусийг оноосон нэрээр нь дуудах хамгаас чухал юм гэжээ.

Мөн өдөр Америкийн Сан Франциско хотын захирагч Лондон Брид мэдэгдэл хийж, Америкийн удирдагч коронавирусийг "Хятадын Вирус" хэмээн хэлсэн нь ёс зүйгүй явдал гэжээ. Тэрээр мэдэгдэлдээ, Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь бүх хүн төрөлхтөнд тархаж буй халдварт өвчин, бид олон нийтийн эрүүл мэндийн судлаачдын зөвлөгөө болон хэрэгжүүлэх арга хэмжээг сонсох хэрэгтэй. Манай Сан Франциско мужид ингэж ажиллаж байна, холбооны албаны хүмүүс ч ингэж ажиллах ёстой гэжээ.

Вашингтон Сиэттлийн их сургуулийн халдварт өвчин судлалын судлаач Хелен•Y•Жури хэлэхдээ, улс төрчдийн хариуцлага хүлээхгүй, нэг нэгэндээ түлхэх зэрэг шалтгаанаас болж манай багийн оршин суугчдын дунд коронавирусийн шинжилгээ хийх өргөдөл дахин хойшлогдлоо. Бид яг том халдварыг хүлээж суугаа мэт байна, бид туслалцаа үзүүлэх чадвахтай байх хирнээ бид юу ч хийж чадахгүй байна гэжээ.

Халдварыг даван туулах нь шинжлэх ухааны асуудал юм, зүгээр хэл амаа билүүдэн, худлаа чалчин, хариуцлагаас зугатах нь үр дүнд хүрэх үү ? Санаатай гуйвуулах оролдлого хийж буй Америкийн зарим улс төрч Америкийн иргэдээ аюулт нүх рүү түлхэж байна.

Одоогийн байдлаар, Америкийн 50 муж улс болон Вашингтонд бүгд коронавирусийн халдвар бүртгэгдэв. Америкийн Харшил ба халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фоч 17-нд хэлэхдээ, Эцэст нь энэ халдвар огцом нэмэгдсээр байхыг харж үлдлээ гэжээ. Харвардын олон улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ашиш Жаха хэлэхдээ, хоёр сарын хугацаа алдах нь гамшгийн чанартай зүйл юм, тэгэхэд бид яг ийм байдалд ороод байна гэжээ. Америкийн олон нийтийн эрүүл мэндийн газрын дарга Жером Адамс сэрэмжлүүлэн хэлэхдээ, Америкт коронавирусийн халдвар авсан хэмжээ хоёр долоо хоногийн өмнөх Италийн хэмжээнд хүрээд байна. Бид Италийн байдалд нүүрлэх эрсдэл ихтэй байна гэжээ. Германы мэдээллийн телевиз 18-нд, "Америк удахгүй цар тахлын голомт болох уу?" хэмээн мэдээлжээ.

Америкийн эрх баригч бүлэг хариуцлага алдаж, зах зээлээс сургамж авав. Зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байгаа хэдий ч Америкт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа болохоор хөрөнгө оруулагчид Америкийн засгийн газар халдварын эсрэг арга хэмжээ авч буй байдалд итгэл алдарч, Америкийн үнэт цаасны арилжаа найман өдрийн дотор дөрвөн удаа унав.

Халдварын байдал хүндэрч, иргэд буруутгаж байгаад Америкийн эрх баригч баг арга хэмжээ авахгүй байхын аргагүй болов. 18-нд, Америкийн тал онц байдалд бэлэн байх төсөл баталж, амны хаалт зэрэг хамгаалалтын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэв. Үүний зэрэгцээ Америкийн тал халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй, иргэдийн анхаарлыг сарниулахын тулд Хятадад дайралт хийх, гутаан доромжлоход хүч тавьж байна.

Бусдад тохох болон өөрийгөө хөөргөдөх нь Америкийн халдвараас сэргийлэх жор биш, арьс өнгөний үзэл, гадуурхал нь олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллахад ашиггүй юм.

Хүн төрөлхтний хамтын дайсантай тэмцэхэд хамаг цагаа хэл амаа билүүдэхэд зарцуулсан Америкийн улс төрчид ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд ашигтай зөв зүйл хийж чадахгүй гэж үү?

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ