Хятад улс дэлхийн цар тахлын эсрэг тэмцэх ажилд маш чухал хүчин зүтгэл оруулсан юм

2020-03-23 11:55:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сербийн Олон улсын улс төр, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Катарина Закич 21-нд ХТРТ-д сурвалжлаг өгөхдөө, Хятад улс өөрийн туршлагаа идэвхтэй хуваалцсан нь дэлхийн нийтийн цар тахлын эсрэг тэмцэх ажилд маш их хүчин зүтгэл гаргаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалд тодорхой тайлбар өгсөн гэлээ. Тэрээр, цар тахал нь Хятадын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэх боловч Хятадын эдийн засаг хурдан сэргэх болно гэж итгэж байна гэжээ. Одоо та бүхэнд ХТРТ-д сэтгүүлчийн Сербигаас ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Цар тахал тархан дэгдсэнээс хойш, Хятад улс цаг даруйд хамаг иж бүрэн, хамаг хатуу чанга, хамаг тууштай цар тахлын эсрэг сэргийлж, тогтоон барих арга хэмжээг авч, цар тахлыг маш богино хугацаанд үндсэндээ тогтоон барьж чадсан юм. Катарина Закич: Хятадын ард иргэд дэлхий олон нийтийн аюулгүй байдал, хүн төрөлхтний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах талаар маш их үрэгдэл гаргасан, мөн маш их хувь нэмэр оруулсан юм. Хятад улс дэлхийн улс орнуудад цар тахлын эсрэг тэмцлийн туршлагаа харамгүй хуваалцаж, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн нь том гүрний үүрэг хариуцлагыг харуулсан байна гэжээ.

Тэрээр, Хятадын туршлага сургамжаас үүдэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тогтоон барих нь бидний хувьд харьцангуй хялбар болсон юм. Цар тахлын эсрэг бид эдийн засгийн салбар, эрүүл мэндийн салбар, цар талаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих арга хэмжээний талаарх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, харилцан суралцах ёстой. Хэн ч энэ цар тахлыг ганцаараа даван туулж чадахгүй. Цар тахал Европт тархан дэгдсэнээс хойш, бид Хятад улсын засаглалын хүчтэй чадавхыг мэдэрсэн билээ. Цар тахлыг урьдчилан сэргийлэх, тогтоон барих талаарх Хятад улсын туршлага нь бидний хувьд нэн чухал бөгөөд Хятадаас мэдээлэл авахгүй бол цар тахал нь бидний хувьд маш аймшигтай зүйл гэсэн байна.

Катарина Закич: Хятадын цар тахлын эсрэг хүчин чармайлт нь ард иргэддээ хариуцаж байхаар зогсохгүй дэлхий нийтэд хариуцаж байгаа хэрэг юм. Хятад улс нь цар тахлын эсрэг бүх хүчээ төвлөрүүлэн ажиллаж, ялалт байгуулахын зэрэгцээ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн бөгөөд шаардлагатай улс оронд өөрийн боломжийн хирээр туслалцаа үзүүлсэн нь Хятадын дурдсан хүн төрөлхтний хамтын цогц байгуулах үзэл баримтлалд тодорхой тайлбар өгсөн гэлээ.

Тэрээр, бүхий л улс орон харилцан туслалцаж, сэтгэл нэгдвэл цар тахлыг аль болох хурдхан арилгах боломжтой. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах нь өнөөгийн ба ирээдүйд чиглэсэн хүн төрөлхтний нийгмийн зайлшгүй хөгжлийн хэлбэр юм. Иймийн тул бид нэн илүү эв санаа нэгдэж, илүү өндөр түвшинд хамтран ажиллаж, бие биенээ ойлгож, харилцан суралцах ёстой. Энэ нь талуудын хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байна. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах нь бүх хүн төрөлхтний онолын томоохон хувь нэмэр юм гэжээ.

Цар талахын нөхцөл байдал Хятадын эдийн засагт үзүүлсэн нөлөөллийн талаар Катарина Закич хэлэхдээ, Хятадын эдийн засаг маш их уяан хатан чанартай бөгөөд асар их нөөц боломжтой, шинэ коронавирусийн халдвар Хятадын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө учруулах боловч Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсэн чиг хандлагыг өөрчлөхгүй гэжээ.

Тэрээр, Хэрэв цар тахлыг даван туулсны дараа аль нэгэн улс орон эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж чадна гэж үзвэл энэ нь Хятад улс л байх ёстой. Хятадын засгийн газрын хүчин чармайлт дор үйл явц нь хялбар биш ч гэсэн ерөнхий төлөвлөлтөөр дамжуулан Хятадын эдийн засаг хурдан сэргэх болно гэж миний бие үзэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ