Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Анджей Дудатай утсаар ярив

2020-03-25 11:07:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 24-ний орой Польшийн ерөнхийлөгч Анджей Дудатай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ, шинэ төрлийн коронавирус тархан дэгдсэнээс хойш, Польшийн засгийн газар, нийгмийн бүх салбарууд Хятад улстай сэтгэлээ хуваалцаж, дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлснийг Хятадын ард иргэд байнга санж явна. Хятадын тал Польшийн засгийн газар, ард иргэдийн цар тахлын эсрэг тэмцэх хүчин чармайлтыг эрс дэмжиж байна. Хятадын тал мөн Польшийг багтаасан Төв, Зүүн Европын 17 орны эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй видео хурал зохио явуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах мэдээлэл болон холбогдох арга барилыг цаг даруйд нь хуваалцсан юм. Хятадын тал хүн төрөлхтний хамтын цогцын үзэл баримтлалыг баримталж, Польшийг багтаасан дэлхийн улс орнуудтай цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэжээ.

Ерөнхийлөгч Анджей Дуда Хятадын ард иргэд, тэрчлэн цар тахлын эсрэг тэмцсэн Хятадын эмнэлгийн ажилтныг бишрэн хүндэтгэж байгааг илэрхийлж, Хятадын холбогдох туршлагаас Польш суралцах нь зүйтэй гэдгийг онцолсон бөгөөд Хятад улс цар тахлыг даван туулж, илүү сайн хөгжиж чадна гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлжээ.








Их уншсан

холбоотой мэдээ