Халдвартай тэмцэх дэлхийн ажиллагаанд Их хорийн бүлэг удирдах үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна

2020-03-25 17:01:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг даван туулах тухай Их хорийн бүлгийн удирдагчдын тусгай дээд хурал удалгүй хуралдах гэж байгаа үеэр, ДЭМБ-ын Бүх нийтийн эрүүл мэндийн хамрах хүрээ хийгээд халдварт ба халдварт бус өвчний үйл хэрэг хариуцсан туслах ерөнхий захирал Рэн Минхүй саяхан Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө: Халдвартай тэмцэх дэлхийн ажиллагаанд Их хорийн бүлэг удирдах үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

"Өнөөгийн байдлаар, шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар нь Их хорийн бүлгийн олонх оронд цөм маш их дайралт учруулж, маш олон оронд халдвар авсан тохиолдол нийтдээ арван мянга гаруйгаар бүртгэгдэж, Их хорийн бүлгийн орнууд дахь халдварын нийт тохиолдол нь бүх дэлхийн хэмжээний 80 гаруй хувийг эзлэв." Рэн Минхүй үзэхдээ: яг энэ үед Их хорийн бүлгийн дээд хурлыг хуралдуулах нь цагаа олсон зүйл юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Өнөө дэлхий дахинд халдварын байдал маш ноцтой байж, эдийн засаг доройтон буурах нь гарцаагүй болов. Вирустэй тэмцэх нь зөвхөн зарим нэг орны явдал биш, хажуунаас нь харж суун бусдын зовлонд шандуурах явдал байж болошгүй юм. Олон орон өрөөсгөл үзэлтээ орхиж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ: ДЭМБ тэрчлэн НҮБ гэсэнгүй цөм халдвартай тэмцэх талаар тодорхой саналаа дэвшүүлсэн юм. Олон орон ДЭМБ-ын технологийн саналыг дэмжиж, сэргийлэн хянах ажлыг бүх талаар сайтар хийх ёстой, учир нь "үр ашигтай арга хэмжээ авах талаар ганц өдөр оройтвол, дэлхий дахинд халдварын тохиолдол хэдэн дахинаар нэмэгдэж болзошгүй юм". Өнөө дэлхий дээр энэ талаар амжилт туршлага олсон орон бий, Их хорийн бүлэг үүнийг бүх хүчээрээ дэмжиж, өчүүхэн ч эргэлзээгүйгээр сэргийлэн хянах туршлагыг үнэнхүү бодитоор түгээх ёстой гэжээ.

Рэн Минхүй үзэхдээ: Бүх дэлхийгээрээ халдвартай тэмцэхийн маш чухал тал бол шинжлэх ухаан судалгааны хамтын ажиллагаа өрнүүлэх явдал юм. Халдварын байдал богино хугацаанд дуусахгүй, олон орон хамтран ажиллахаар дамжин вакцин, эм бэлдмэл судлан бүтээж, мэдээллээ хуваалцах шаардлагатай, энэ бол бага өртгөөр өндөр үр ашиг үүдэх хамтын ажиллагаа юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар бол нэг удаагийн эрүүл хамгаалалын хямрал, бас ч эдийн засгийн хямрал юм. Халдварын байдал дэлхийн эдийн засгийг маш ихээр нөлөөлж, бас халдвартай тэмцэх эд бодисын эргэлтийг ч нөлөөлсөн байна. "Энэ удаагийн Их хорийн дээд хурлаас холбогдох орны хэрэгжүүлж буй худалдааг хязгаарлах арга хэмжээг дахин шинээр хянаж үзэхийг хүсэж байна. Африкаар жишээлбэл, маш олон оронд амьсгалын аппарат зэрэг халдвартай тэмцэх эд бодис болон тоног төхөөрөмж дутагдаж, үр тариагаа ч импортод түшиглэн оруулдаг болохоор, худалдааг хязгаарлах нь эдгээр оронд "вирусээс болж үхэхгүй ч өлсөглөнгөөс болж үхэх" байдал бий болгоод байна. Ялангуяа хил дамнасан худалдааны талаар Их хорийн бүлэг хамтран ажиллах хэрэгтэй” гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Энэ удаагийн Их хорийн дээд хурлаар хүндрэл бэрхшээлтэй оронд хэрхэн туслах тухай судлан хэлэлцэхийг хүсэж байна. Жишээлбэл, өнөө Африкийн зарим оронд халдварын тохиолдол цөөн байгаа нь шалган илрүүлэх чадавх хүрэлцэхгүй байгаагаас болсон байж мэдэх юм. Эдгээр оронд халдвар хяналтаас гарахад хүрвэл, бүх дэлхийн хэмжээнд халдварын байдлыг үр ашигтайгаар хяналтдаа авахад хүндрэлтэй болох болно гэжээ.

Рэн Минхүй хэлэхдээ: энэ удаад Хятад улс халдварыг байдлыг үр ашигтайгаар хяналтдаа авсан явдал нь бүх ард түмнээрээ сэтгэлтэй нэгтэй эвлэж, сэргийлэн хянах бүх талын систем бүрдүүлж чадаснаас болсон юм. "Хятад улс гэр оронд нь тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж, дүүрэг хороодын сайн дурынхныг дайчилж, ард иргэдийн амьдралын эд бодисын эх үүсвэрийг баталгаажуулсан байна. Хятад улс бас аж ахуйн нэгжид татвар ноогдуулахгүй байх зэрэг эдийн засгийн арга хэмжээ авснаар, маш олон дунд жижиг аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ аажмаар сэргээж чадсан байна. Эдгээр нь цөм маш их үр ашигтай туршлага болох юм" гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ