Ши Жиньпин Их Хорийн удирдагчдын уулзалтад оролцоно

2020-03-25 21:01:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 26-нд Их Хорийн бүлгийн удирдагчдын шинэ төрлийн коронавирусийн эсрэг арга хэмжээ авах тухай тусгай уулзалтыг даргалах болно. 25-нд, Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ма Жаошү хэвлэлд ярилцлага өгч, уулзалтын тухай танилцуулав.

Тэрээр: Их Хорийн бүлгийн удирдагчдын шинэ төрлийн коронавирусийн эсрэг арга хэмжээ авах тухай тусгай уулзалт 3-р сарын 26-ндзохиогдож, Ши Жиньпин дарга уулзалтыг даргална. Их Хорийн бүлгийн гишүүн орон, зочин орон болон холбогдох олон улсын байгууллагын хариуцлагатан хуралд оролцоно. Тус хурал нь Их Хорийн бүлгийн удирдагчдын анхдагч видео уулзалт бөгөөд халдвар дэгдэгснээс хойш Ши Жиньпин даргын оролцож олон талт арга хэмжээ юм гэжээ.

Ма Жаошү хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж, улс төр, нийгэм, эдийн засагт хүндрэл учруулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, халдварын эсрэг хамтдаа тэмцэхийг хүсэж байна. Их Хорийн бүлэг нь дэлхий нийтийн хямралын эсрэг арга хэмжээ авах, эдийн засгийн засаглалын чухал индэр бөгөөд хөгжсөн эдийн засгийн цогцууд болон шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудыг нэгдгэн, 2008 оны олон улсын санхүүгийн хямралын үеэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү чухал үед Их Хорийн бүлэг шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг тусгай уулзалт зохион байгуулж, тархалтыг таслан зогсоох, дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгах асуудлаар зөвшилцөхөд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ