Их Хорийн бүлгийн тусгай уулзалт эерэг дохио өгөхийг найдаж байна
2020-03-25 21:05:20
Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 26-нд Бээжин хотноо Их Хорийн бүлгийн удирдагчдын шинэ төрлийн коронавирусийн эсрэг арга хэмжээ авах тухай тусгай уулзалтыг даргалах болно хэмээн Хятадын ГХЯ 25-нд мэдэгдэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мөн өдөр хэлэхдээ, тус уулзалт нь эв нэгтэй байх, халдварыг тогтоон барих, эдийн засгийг тогтвортой байлгах, нийтлэг ойлголтод хүрэх, идэвхтэй арга хэмжээ авах зэрэг эерэг дохио өгөхийг Хятадын тал найдаж байна. Хятад улс Их Хорийн бүлгийн хамт тус уулзалтыг идэвхтэй ажил хэрэгч үр дүнтэй хурал болгон зохион байгуулах болно гэжээ.
Н.Пүрэвжав