Ши Жиньпин Германы канцлер Меркельтай утсаар ярив

2020-03-26 10:04:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 25-ны орой Германы канцлер Меркельтай утсаар ярив.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдвар гарч эхлэхэд, та даруй Хятадын талд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Германы засгийн газар болон олон салбарууд халуун гараа сунгаж, дэмжлэг туслалцаа үзүүлснийг Хятадын ард түмэн мартах ёсгүй. Өдгөө Герман ч халдварын сорилтод тулгарч байгааг Хятадын ард иргэд бие сэтгэлээр мэдэрч байна. Германы хижгийн эсрэг тэмцлийг Хятадын тал эрс шуурхай дэмжиж, үргэлжлэн чадалын хирээр дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэжээ.

Меркель хэлсэн үгэндээ: өнөө Европод цар тахлын халдварын байдал хүнд хэцүү байна, Германы тал шуурхай хянан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хятадын талын үзүүлсэн дэмжлэг туслалцаанд Германы тал талархаж байгаа бөгөөд Хятадын талтай хамтаар вакцин, эм бэлдмэл зэрэг салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлж, эв санаа нэгтэй халдвартай тэмцэх үлгэр жишээ болохыг хүсэж байна. Германы тал бодит үнэнд үндэслэж, төв голч байр суурь баримталж, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан хамтаар халдвартай тэмцэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ