Америкийн халдвар авсан хүний тоо 60 мянгаас давжээ

2020-03-26 10:11:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Америкийн Johns Hopkins Их Сургуулийн 24-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Америкийн Зүүн бүс нутгийн цагаар 25-ны өдрийн 15 цаг 30 минутын байдлаар, Америкид шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол өсөөд 62086-д хүрч, 869 өвчтөн нас баржээ.

Тоо баримтаас үзвэл, Нью-Йорк мужид онош тогтоосон тохиолдол хамгийн олон байж, 30811-д хүрчээ.

Тус их сургуулийн шинэ төрлийн коронавирусийн халдварын судалгааны төслөөс Америкийн олон мужийн халдварын байдлын тухай тайланг үндэслэн эдгээр тоо баримтуудыг гаргасан юм.

Их уншсан

холбоотой мэдээ