Дэлхийд коронавирусийн халдвар авсан тохиолдол 400 мянгаас давжээ

2020-03-26 10:14:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: ДЭМБ-ын 25-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 400 мянгаас давж, 413467-д хүрсэн байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Европын төв бүс нутгийн цагаар 25-ны 10 цаг хүртэлх байдлаар, дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 413467-д хүрч, 18433 өвчтөн нас барж, 196 улс орон, бүс нутаг халдварт өртжээ.

ДЭМБ-ын бүртгэлээс үзвэл, өнөөгийн байдлаар, Хятадаас гадна Италийн халдварын байдал хүнд хэвээр байж, оношлогдсон тохиолдол 69176-д хүрч, дараа нь Америк, Испани орж, оношлогдсон тохиолдол тусбүр 51914 болон 39673-д хүрчээ.

Их уншсан

холбоотой мэдээ