Путин санал асуулгыг хойшлуулав

2020-03-26 11:08:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Оросын ерөнхийлөгчийн сайтад гаргасан албан мэдэгдэлд, Оросын ерөнхийлөгч Путин мөн өдөр зарлигт гарын үсэг зурж, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бүх иргэдийн санал асуулгыг хойшлуулах тухай шийдвэр гаргав.

Путин мөн өдөр телевизээр үг хэлж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг баталгаажуулахыг онцлов. Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаар 4-р сарын 22-нд болох үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бүх иргэдийн санал асуулгыг хойшлуулах шаардлагатай хэмээн тэрээр үзэж байна. Цар тахлын байдлыг ерөнхийд нь дүгнэж, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг бодолцсон үндсэнд санал оруулалтын хугацааг тогтооно гэв.

Оросын өнөөгийн хэрэгжүүлж буй Үндсэн хуулийг 1993 онд баталсан юм. Энэ оны 1-р сарын 15-нд Путин Төрийн Думын дээд доод танхимд улс орны байдлын тухай тайлагнахдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгов.

Оросын хэвлэлийн мэдээлснээр, энэ төсөлд үндсэн хуулийн тогтолцоо ба иргэдийн хүний эрхийн чухал чанарыг онцолж, үндэсний Думын эрхийг өргөжүүлэх, иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зэрэг агуулга багтаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ