​89 улс орон болон олон улсын 4 байгууллагад тусламж үзүүлэв

2020-03-26 15:47:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Үндэсний газрын дэд дарга Дэн Бөчин 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газрын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд цаг хугацаатай уралдан гадаадад тусламж үзүүлж байна. Одоохондоо дөрөв удаа зохион байгуулж, 89 улс орон болон 4 олон улсын байгууллагад тахлын эсрэг тусламж үзүүлсэн бөгөөд тав дахь удаагийн тусламжийн төслөө боловсруулж байна гэжээ.

Мөн өдөр хийлгэсэн Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд Дэн Бөчин хэлэхдээ, Хятад улс тахлын байдал хүнд улсад туслах төдийгүй олон нийтийн эрүүл мэндийн тогтолцоо, тахлаас урьдчилан сэргийлж хянах чадвараар сул улс орон, Европын холбоо, Африкийн холбоо, АСЕАН зэрэг олон улсын байгууллагад ч тус дэмжлэг үзүүлж байна. Хятад улс ДЭМБ-ын санаачилсан санхүүжилтийн хүсэлтийн хариу болгон 20 сая ам.долларын хандив өглөө гэжээ.

Хятад улс Азийн 28, Европын 16, Африкийн 26, Америк тивийн 9, Номхон далайн өмнөд хэсгийн 10 улсад яаралтай тусламж үзүүлжээ. Тусламжийн хувьд эмнэлгийн хэрэгслийн тусламж болон эмнэлгийн техникийн туслалцаа зэрэг хоёр хэлбэр бий. Тусламжийн хэрэгсэлд гол нь оношлуур, маск, хамгаалалтын хувцас, тусгаарлах шил, дулааны хэмжүүр, эмнэлгийн бээлий, гутлын бүрхүүл, амьсгалын аппарат зэрэг эмчилгээний тоног төхөөрөмжүүд байдаг. Эмчилгээний техникийн тусламжийн хувьд гол нь эмчилгээний мэргэжилтний баг илгээх явдал юм. Үүнээс гадна Хятадын олон орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, хувийн байгууллага, хувь хүн ч гадаадад тусламж үзүүлэх үйл ажиллагаанд нэгдэж байна.

Дэн Бөчин хэлэхдээ, одоохондоо Хятад улс гаднаас орж ирэх халдвараас урьдчилан сэргийлэх болон дотооддоо вирусийн халдвар дахин тархахаас сэргийлэх чухал мөчид байгаа юм. Хятадын засгийн газар дотоодын тахлын эсрэг ажлаа бүрэн баталгаажуулахын зэрэгцээ холбогдох улс оронд боломжийн нөхцөлд тахлын эсрэг тус дэмжлэг үзүүлнэ гэжээ . Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ