​ХТРТ-ийн захиралд илгээсэн захидлыг нийтлэв

2020-03-26 15:56:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-ний өдөр Ираны Исламын бүгд найрамдах Иран улсын агентлаг буюу IRNA Иранаас БНХАУ-д суугаа элчин сайдын Хятадын төв радио телевизийн захиралд илгээсэн хариу захидлыг нийтлэн, Ираны засгийн газар болон ард иргэдийг дэмжиж буй ХТРТ-д талархал илэрхийлжээ.

Иранаас БНХАУ-д суугаа элчин сайд Мохаммад Кешаварззадех Шэнь Хайшюн захиралд хариу захидал илгээж тэмдэглэхдээ, Ираны засгийн газар болон ард түмэн ноён таны дэмжлэгийг сэтгэлээрээ мэдэрлээ, сүүлийн үед Хятадын олон салбарынхны тус дэмжлэгийг авсаар байгаа нь тахлын эсрэг тэмцэлд урам зоригийг хөвчилж өгч байна. Шинэ коронавирус төвөг учруулсан боловч Иран, Хятадын хэлхээ холбоо хамтын ажиллагааг эрчимжүүллээ гэжээ.

Мохаммад Кешаварззадех тэмдэглэхдээ, Хятад улс шинэ коронавирусийн тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулсанд баяртай байна. Хятад улсын туршлагаас бусад улс орон суралцах ёстой. Хятад улсын дэмжлэг бидний сэтгэлийг дулаалж, бидний найрамдлыг зузаатгаж байна. Шинэ коронавирусийн уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлж, хянах талаар Ираны засгийн газрын хэрэгжүүлсэн арга бодлогыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүрэн үнэлж байна. АНУ-ын ганц талаасаа хэрэгжүүлж буй хүмүүнлэг бус хориг арга хэмжээ нь Ираны тахалтай тэмцэх ажилд ноцтой саад тотгор болсон боловч бид энэ тахлыг удахгүй ялна гэжээ.

Мохаммад Кешаварззадех тэмдэглэхдээ, Иранаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам Хятад улстай олон салбарт ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллана. Хятадын төв радио телевиз, тэр дотроо Перс хэлний мэргэжлийн ажилтнууд Иранд зориулан тахлын эсрэг тэмцэх олон хэлбэрийн нэвтрүүлэг бэлтгэсэнд талархаж байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ