​Вирусийн халдварыг таслан зогсоох боломжийг алдаж болохгүй

2020-03-26 16:48:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом 25-ны өдөр хэлэхдээ, шинэ коронавирусийн халдвар дэлхий даяар тархахыг таслан зогсоохын тулд олон улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй "Хөл хорих" арга хэмжээ хэрэгжүүлж, цаг хугацааг олгосон юм гэжээ.

ДЭМБ-ын гаргасан тоо баримтаас үзвэл, өдгөө дэлхийн хэмжээнд 196 улс орон, бүс нутагт шинэ коронавирусийн халдвар авсан өвчтөн бүртгэгдээд байгаа юм.

Тедрос Адханом хэлэхдээ, сүүлийн хоёр сарын хугацаанд улс орнууд таслан зогсоох анхны боломжийг алдсан байна гээд одоо хатуу “Хөл хорих” бодлого хэрэгжүүлж буй улс орнууд энэ боломжийг ашиглан, вирусийн халдварыг таслан зогсоох ёстой, энэхүү боломжийг алдаж болохгүй хэмээн уриалжээ. Үүнээс гадна дэлхийн 150 орчим улс орон, бүс нутагт одоогоор оношлогдсон тохиолдол 100 хүрэхгүй байна. Эдгээр улс орон, бүс нутгууд халдвар авсан тохиолдлыг олж авах, шинжилгээ хийх, тусгаарлах, хянахын зэрэгцээ оношлогдсон өвчтөнийг эмчлэх зорилгоор идэвхтэй арга хэмжээ авах ёстой гэжээ.

ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн техник хариуцсан захирал Мариа ван Керхов хэлэхдээ, Хятад улс эрсдэлийн өөр өөр бүсэд янз бүрийн эрчимтэй арга хэмжээ авч, шинэ коронавирусийн тархалтыг үр дүнтэй хориглож чадсан тул дэлхий нийтээрээ суралцах ёстой гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ