Халдварын эсрэг Хятад, Оросын хамтын ажиллагаа олон улсын үлгэр жишээ болж байна

2020-03-26 17:10:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ын мэдээлснээр: "Оросын сонин" сайт 25-ны өдөр "Хятад Оросын тойм" тусгай дугаартаа "Халдварын эсрэг Хятад, Оросын хамтын ажиллагаа олон улсын үлгэр шижээ болж байна" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Уг өгүүлэлд, халдвар гарснаас хойш, Хятад, Орос бие биендээ туслан, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, дэлхий дахинд халдварын эсрэг хамтын ажиллагааны үлгэр жишиг боллоо хэмээн онцолжээ. Одоо өгүүллийн дэлгэрэнгүй агуулгыг орчуулан хүргэж байна.

3-р сарын 22-нд, БНХАУ-аас ОХУ-д үзүүлсан тусламжийн 25 сая 500 мянган эмчилгээний хэрэглээний маск Орост хүргэгдсэн юм. Хятадын дотоодод халдварт өвчний байдал сайжрахын хирээр, Оросын талын дэмжлэг, туслалцааны хариу болгож, Хятад улс Оросын талд шаардлагатай эмчилгээний эд материалын тусламж үзүүллээ. Хятад, Оросын иймэрхүү бие биендээ туслан, халдварт өвчинтэй тэмцэж буй үйл ажиллагаа нь олон улсын хамтын ажиллагаанд үлгэр жишээ үзүүлж буйг дэлхий дахинд дахин харууллаа.

2-р сарын 5-нд ДЭМБ шинэ коронавирусийн халдварыг Цар тахал хэмээн зарлах үед ОХУ халдвартай тэмцэх мэргэжлийн багийг тэргүүлэн Хятадын талд илгээж, Хятадын мэргэжилтнүүдтэй халдварын эсрэг туршлагаа солилцож, вакциныг судлан хөгжлүүлэх талаар ярилцсан юм. Үүний дараа маск, нүдний шил, хамгаалалтын хувцас зэрэг 23 тонн эмчилгээний тусламжийн эд барааг Хубэй мужийн Үхань хотод хүргэж, Хятадын талд туслалцаа үзүүлсэн билээ.

2-р сарын 27-нд, ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, олон нийтийн халамжийн хяналтын газрын захирал Попова БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхүйтай уулзах үеэр, хүнд хэцүү халдварт өвчний өмнө, Орос, Хятад бол сайн түнш, сайн дайчид юм. Оросын улс Хятадын талын халдварын эсрэг тэмцлээс олон нандин туршлагуудыг олж мэдсэн гэжээ. Тэрээр халдварын эсрэг тэмцэлд Хятад улсын гаргасан асар их хүчин чармайлт, чухал үр дүнд хүрснийг өндрөөр үнэлэн сайшаажээ.

3-р сарын 18-нд, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Оросын Гадаад хэргийн сайд Лавровтой утсаар ярихдаа, "Оросын тал Хятад улсад шуурхай тусламж үзүүлсэнд бид гүнээ талархаж байна. Оросын талын хэрэгцээ шаардлагыг бодолцон, Оросын талтай халдварын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Оросын талд эмчилгээний эд материал худалдан авахад нь туслалцаа үзүүлэхэд Хятад улс бэлэн байна. Мөн халдварын эсрэг тэмцэлд тусалж байсан ОХУ-д хариу талархах зорилгоор, Оросын талд шаардлагатай зарим эмчилгээний эд материалын тусламж үзүүлэхээр Хятад улс бодолцож байна гэжээ.

Үүний дараа, 3-р сарын 19-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан юм. Ши Жиньпин: "ОХУ зэрэг олон оронтой хамтаар, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын дагуу, халдвараас урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, урьдчилан сэргийлэх, авран эмчлэх туршлагаа солилцож, шинжлэх ухааны нэгдсэн судалгааг ахиулан, хамтын аюул заналхийлэл, бэрхшээлийг даван туулж, дэлхийн олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна хэмээн онцолсон юм.

Оростой байх хамтын ажиллагаа нь халдварын эсрэг эд материалын тусламж үзүүлэхээс гадна, хоёр орон бас коронавирусийг эмчлэх шинэ эм бэлдмэл, вакцин боловсруулах чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж байна. Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар судалгааны хүрээлэнгийн судлаачид Хятадын судалгааны байгууллагуудтай халдвараас урьдчилан сэргийлж, тогтоон барих сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ хуваалцаж, өвөрмөц үр дүн бүхий хамгаалалтын маск, вирус илрүүлэх оношлуур зэргийг санал болгож байна. Оросын тал ч коронавирусийн вакцин, өвчтөний эсрэг биет буюу антителод суурилсан эмчлэх шинэ эм бэлдмэл хамтран судлан бүтээхийг санал болгов.

Үүнээс гадна, Хятад, Орос хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд халдварын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай бодлого, арга хэмжээг боловсруулж байна. Энэ талаар, БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам гадаад худалдааг тогтвортой байлгах гурван арга хэмжээг дэвшүүлсэн байна. Тухайлбал: Нэгд, хоёр орны засгийн газрын түвшинд тохирсон бодлогын уялдаа холбоог эрчимжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээн дэмжих тодорхой бодлого, арга хэмжээг даруй боловсруулах. Хоёрт, мэдээлэл холбоог эрчимжүүлж, шаардлага хангасан нөхцөлд ажилтнуудын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцалж, ажилчдын визний гар гүйцэтгэлийг түргэтгэн, ажил, үйлдвэрлэлийг цаг тухайд нь сэргээхэд нь таатай нөхцөлийг бүрдүүлэх. Гуравт, аж ахуйн нэгж, орон нутаг хоорондын солилцоо, хүмүүсийн хэлхээ холбоог нягтруулж, бизнес, сурталчилгааны уулзалт зэрэг арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж, хоёр талын зохион явуулж буй импортын экспо, Хятад-Оросын экспо зэрэг худалдааг дэмжих арга хэмжээнд оролцохыг урамшуулах зэрэг болно.

Өвчин тахал хайр найргүй боловч хүний ертөнц хайраар ундарч байдаг. Хятад, Орос халдварын эсрэг бүх талын хамтын ажиллагаа өрнүүлж, бие биендээ туслан, жаргал зовлонгоо хамтатган, халдварын эсрэг тэмцэж байна. Иймэрхүү олон улсын хамтын ажиллагааны туршлага нь дэлхий дахинд чухал ач холбогдолоо өгөх нь дамжиггүй.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ