Хятадын дотоодод оношлогдсон тохиолдол 67-р нэмэгдэв

Уртнасан 2020-03-26 17:21:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, 3-р сарын 25-ны 0-24 цагийг хүртэлх байдлаар, Хятад улсын дотоодод оношлогдсон тохиолдол 67-р нэмэгдсэн бөгөөд бүгд хилийн чанадаас орж ирсэн хүмүүс юм. 6 хүн нас барж, халдвар авсан байж болзошгүй тохиолдол 58-аар нэмэгдсэн бөгөөд бүгд хилийн чанадаас орж ирсэн тохиолдлууд юм. Хилийн чанадаас орж ирсэн оношлогдсон тохиолдол нийт 541 болов.

3-р сарын 25-ны 24 цагийн байдлаар Хятадын дотоодод оношлогдсон тохиолдол нийт 81285-д хүрч, халдвар авсан байж болзошгүй тохиолдол 159 байна. Нийт 74051 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 3287 хүн нас барж, өвчтөнтэй ойр байсан 14714 хүн анагаахын ажиглалтад байна.

Хонконг, Макао, Тайваньд оношлогдсон тохиолдол нийт 675 болов.


Их уншсан

холбоотой мэдээ