​CGTN "Олон улсын тахлын тухай мэргэжилтний зөвлөгөө өгөх өрөө " нэвтрүүлэг цацна

2020-03-26 17:34:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төв радио телевизийн CGTN "Олон улсын тахлын тухай мэргэжилтний зөвлөгөө өгөх өрөө" нэвтрүүлэг Бээжингийн цагаар 26-ны 20 цагт дахин хятадын уламжлалт анагаахын солилцооны тусгай арга хэмжээг зохиож цацна. Шинэ коронавирусийн уушигны хатгалгааг эмчлэх тэргүүн фронтод ажилласан хятадын уламжлалт анагаахын мэргэжилтнүүд гадаадын эмч нартай видеогоор холбогдон хятадын уламжлалт анагаах ухааны тахлын эсрэг тэмцэлд гүйцэтгэсэн үүрэг болон клиник судлалын талаар хэлэлцэнэ.

Энэ үйл ажиллагаанд Энэтхэг, Пакистан, Канад, Их Британи, Ливан, Афганистан, Иран зэрэг орны олон эмч, Хятадын анагаах ухааны системийн нэр хүндэт зургаан мэргэжилтэн оролцоно. Хятад мэргэжилтнүүд Бээжин, Гуандун, Шанхайнх юм. Тэдгээрийн дотроос Хятадын Анагаахын шинжлэх ухааны академийн Ши-Юань эмнэлгийн дэд дарга Ли Хао Үханий Жинь-Иньтань эмнэлгийн нэг өвчтөний тасгийн эмчилгээний ажлыг хариуцаж байсан юм.

Гадаадын мэргэжилтнүүд бүгд тухайн нутгийнхаа мэргэшсэн алдартай эмч, зарим нь хятадын уламжлалт анагаахыг удаан жил суралцаж, эмчилсэн туршлагатай, Хятад улсад холбогдох мэдлэгийг системтэй суралцаж байсан хүмүүс юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ