​Хятадын байр суурийг тодорхойлов

2020-03-26 17:37:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 26-ны өдөр Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ-ын улс төрчид тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын хүчин чармайлтыг гутаан доромжилж байгаа нь, хүмүүсийн анхаарлыг шилжүүлж, үүрэг хариуцлагаа бусдад тохох зорилготой туйлын муухай үйлдэл юм гэжээ.

3-р сарын 25-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Их 7-гийн гадаад хэргийн сайд нарын видео хурал дээр Хятадын улс төрийн систем рүү үргэлжлэн дайрч, шинэ коронавирусийг мөн л Үханий вирус хэмээн нэрлэжээ. Үүнтэй холбогдуулан Гэн Шуан дээрх мэдэгдлийг хийж, Хятад улс Помпеогийн энэ үг яриа үйл хэргийг хүчтэй буруушааж байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ