Ши Жиньпин Тедрост хариу захидал илгээв

2020-03-26 19:47:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 26-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомд хариу захидал бичиж, дэлхий нийтээрээ коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд оруулсан Тедросын хүчин чармайлтыг сайшааж, олон улсын хамтын нийгэмлэгийн халдвартай тэмцэх ажилд Хятад улс үргэлжлэн дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

3-р сарын 17-нд Тедрос Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал илгээж, Ши Жиньпин даргын дайчин удирдлага дор Хятад улс коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд маш их хүчин зүтгэл үзүүлэсэн юм. Хятадын засгийн газрын шийдэмгий шийдвэр болон Хятадын ард түмний шаргуу хичээл зүтгэлээр коронавирусийн халдварыг хурдтай тогтоон барьж чадлаа. Гол зүйлдээ хүчээ төвлөрүүлэн ажиллабал халдварын тархалтыг зогсоож чадна гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт бүрэн харууллаа гэжээ.

Ши Жиньпин: Тедросын удирдлагаар ДЭМБ халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг хүлээсэн. Цаашид таныг болон ДЭМБ халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй дайчлах үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжих болно. Хятад улс өөрийн бодит үйл ажиллагаагаар халдварын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж, ДЭМБ болон дэлхийн 80 гаруй оронд туслалцаа үзүүлж байна. Хятадын тал өөрийн чадах хэмжээнд халдварын эсрэг тэмцэж буй олон улсын хамтын нийгэмлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хүн төрөлхтөн бол зовлон жаргалаа хамтатгасан хувь заяаны хамтын цогц гэдгийг коронавирусийн халдвар дахин нотоллоо. Олон улсын хамтын нийгэмлэг харилцан туслан, зовлон жаргалаа хамтатгах ёстой. Хятад улс ДЭМБ болон улс орнуудын хамт дэлхийн олон нийийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ