АНУ-д халдварын нөхцөл байдал хүндэрч байна

2020-03-26 21:07:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Помпео "Үханий вирус" хэмээх үгийг Их 7-гийн бүлгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын хурлын хамтарсан мэдэгдэлд оруулах гэсэн оролдлогоос бусад орон татгалзаж, түүний энэ үйлдлээс болж Их 7-гийн бүлгийн хамтарсан мэдэгдэл гаргаж чадсангүй байна. Мөн өдөр CNN Европын нэгэн дипломат ажилтны шүүмжээс эш татан мэдээлэхдээ, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын санаачилга нь "улаан шугам"-ыг давсан. "Вирусийг хаяглах, олон нийтэд ташаа мэдээлэл тараах" гэсэн үйлдлийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй юм гэжээ.

Одоо АНУ-д халдварын байдал хүнд ноцтой байж, коронавирусийн халдвар авсан тохиолдол 70 мянгад хүрч, гурван өдөр дараалан 10 мянган хүн халдвараар оношлогдож байна. ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч 24-нд: Америк коронавирусийн халдварын "голомт" болох эрсдэлтэй хэмээн төсөөлж байсан юм. Саяхан Америкийн удирдагч ахиж "Хятадын вирус" гэх хэллэгийг хэрэглэхгүй хэмээн амлаж байсан ч Помпеогийн үг үйлдлээс үзвэл Америкийн зарим улс төрч Хятадыг дайсагнах, доромжлох боломжийг ашиглан Хятад улсыг гүтгэх гэсэн оролдлого зогсоогүй, шүүмжлэгч иргэдийн анхаарлыг шилжүүлэхийг оролдож байна.

Халдвар нь хүн төрөлхтний хамтын дайсан, эв санаа нэгтэй хамтран ажиллах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг олйголт юм. Хятад улс дотоодын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ чадлын хирээр бэрхшээлтэй орнуудад туслалцаа үзүүлэн, бусад орнуудтай туршлагаа хуваалцан, бусад орнууд Хятадаас худалдан авалт хийхэд тусалж байна. Төлөвлөгөө ёсоор Их Хорийн бүлгийн удирдагчдын коронавирустэй тэмцэх тухай тусгай уулзалт 26-нд видео хэлбэрээр зохиогдлоо. Хятад улс Их Хорийн бүлгийн гишүүн орнуудын хамт тус уулзалтыг идэвхтэй, ажил хэрэгч, үр дүнтэй болгохыг дэмжинэ хэмээн илэрхийлсэн юм.

Америкийн талын зарим улс төрчид олон улс болон дотоодынхоо дуун хоолойг сонсож, Хятадыг гүтгэх үйлдлээ даруй зогсоохыг хүсэж байна. Ингэх нь Америк дахь халдварын хүнд хэцүү байдалд ашиггүй мөртөө халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд ч ашиггүй юм.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ