Олимп хойшлогдож 2021 он “Спортоор амьсгалсан жил” болж магадгүй боллоо

2020-03-26 21:17:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Токиогийн олимп хойшлогдох нь тодорхой болж, олон улсын спортын байгууллага, улс орнуудын Олимпын хороо, тамирчид уг шийдвэрийг ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас шалтгаалан, спортын олон уралдаан тэмцээн хойшлогдож, 2021 он “Спортоор амьсгалсан жил” болж магадгүй боллоо.

Өнөөгийн төлөвлөгөөгөөр, 2021 он үнэхээрийн “Спортын жил” болж, Токиогийн олимп, Хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн, Хөл бөмбөгийн Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн, Хөл бөмбөгийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн, Оюутнуудын спортын наадам...гээд спортын олон тэмцээн уралдаан 2021 онд зохиогдох болно.

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах: олимпыг хойшлуулах болсон талаар хэлэхдээ: Олимпыг хойшлуулж буй нь хүний амийг аварч буй хэрэг юм гэжээ. Олон улсын пара олимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс: Өнөөгийн байдлаар хамгийн чухал зүйл нь спорт биш харин хүмүүсийн эрүүл мэндийг батлах явдал юм гэжээ.

Олон улсын ширээний теннисний холбоо, Олон улсын теннисний холбоо, Дэлхийн бейсболын холбоо болон Их Британи, Австрали зэрэг улс орнуудын олимпын хороо ч олимпын наадмыг хойшлуулах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж, тамирчид ч энэ шийдвэрийг ойлгож, хүндэтгэж буйгаа илэрхийлжээ.

Олон улсын теннисний холбооны тэргүүн Хагерти хэлэхдээ: Олимпын наадамд бэлдэн шаргуу хөдөлмөрлөсөн тамирчдын хувьд энэ нь жаахан харамсалтай ч гэлээ хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хэзээ ч тэргүүн чухал зүйл байх ёстой гэлээ.

Үүнээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбоо, Олон улсын усан сэлэлтийн холбоо ч Олимпын наадамд “зам тавьж” 2021 онд зохиохоор төлөвлөөд байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг өөрчлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ