Бээжингийн Амьтны хүрээлэн 27-ны өдрөөс нээлттэй болно

2020-03-26 21:22:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжин хотын Амьтны хүрээлэн 3-р сарын 27-ны өдрөөс үйл ажиллагаагаа сэргээж, нээлттэй болно. Жуулчид болон зэрлэг амьтны аюулгүй байдлыг хамгаалахын тулд Амьтны хүрээлэн хянан шалгалт болон урьдчилан сэргийлэх ажлыг баталгаажуулж байна.

Ойлгосноор Амьтны хүрээлэн урсгал хязгаарлах арга хэмжээ авч жуулчдын тоог хянах юм байна. Жуулчид Бээжин хотын аялал жуулчлалын сайт зэргээс өөрийн нэрээр бүртгүүлэн онлайн захиалгаар тасалбар авна. Амьтны хүрээлэн жуулчдын хувийн мэдээлэл болон харилцах утсыг 14 хоног хадгалах юм байна.

Бээжин хотын Амьтны хүрээлэн Дашин дүүрэгт, Юүндин голын эрэгт байрлаж, 240 га газарт дэлхийн олон газрын 200 гаруй төрлийн ховор амьтантай.

Их уншсан

холбоотой мэдээ