Ши Жиньпин: Олон улсын байгууллагууд үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ

2020-03-26 21:53:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны орой Бээжин хотноо Их Хорийн бүлгийн удирдагчдын шинэ төрлийн коронавирусийн эсрэг арга хэмжээ авах тухай тусгай уулзалтыг даргалав. Ши Жиньпин онцлохдоо, ДЭМБ удирдах үүрэг гүйцэтгэн, шинжлэх ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулан, халдварын хил дамнан тархахыг таслан зогсоохыг Хятад улс дэмжиж ажиллана. Их Хорийн бүлэг халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах тухай мэдээллээ хуваалцан, үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга барилыг түгээн, тохиромжтой үед олон нийтийн эрүүл мэндийн аюулгүйн дээд түвшний хурал хуралдуулах ёстой. Хятад улс дэлхийн улс орнуудын хамт байж, олон улс болон бүс нутгийн холбогдох байгууллагуудад туслалцаа үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ