Ши Жиньпин Хорийн бүлгийн удирдагчдын онцгой бага хуралд оролцжээ

2020-03-27 02:03:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 26-ны орой Бээжинд шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг Хорийн бүлгийн удирдагчдын онцгой хуралд оролцон “Хамтаар хижигтэй тэмцэж, хатуу бэрхийг ялан дав яа” гарчигтай чухал үг хэлсэн байна. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хийсч ирсэн коронавирусийн халдварын эсрэг Хятадын засгийн газар, ард түмэн хүчир бэрхийг даван туулж, ард түмний амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг дээдлэн, итгэлээ бататган, зовлон жаргалаа хамтатган, шинжлэх ухааны үндэслэлтэй сэргийлэлт хийж, оновчтой арга бодлого хэрэгжүүлж, нийт иргэдээ дайчлан, нэгдсэн сэргийлэлт хийж, мэдээллээ ил тод байлгаж, вирусийн эсрэг ардын дайн зарласан юм. Шаргуу тэмцлийн үр дүнд асар их гарз хохирол гаргасан боловч Хятадын дотоодын халдварын байдлыг үндсэндээ таслан зогсоож, үйлдвэрлэл амьдралаа хэвийн байдалд сэргээж байна. Гэвч бид өчүүхэн ч алмайрч болохгүй. Одоо халдварын байдалд дэлхий дахинд тархаж, олон улсын хамтын нийгэмлэг итгэлтэй, эв санаа нэгтэй, хүчээ нэгтгэн халдварт өвчний эсрэг дайн зарлах хэрэгтэй. Хятадын тал хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг хэрэгжүүлж, бусад оронд хүчнийхээ хирээр туслалцаа үзүүлэн дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улсын хамгийн хүнд хэцүү үед олон улсын хамтын нийгэмлэгийн зонхилох олон гишүүд харамгүй тусламж үзүүлсэн юм. Бид энэхүү нөхөрлөлийг маш нандигнан үзэж байна. Цар тахал бол хүн төрөлхтний хамтын дайсан мөн, шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, хүний амь нас эрүүл мэндэд асар их заналхийлэл болж, олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд асар их сорилт болж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг итгэлээ бэхжүүлж, хүч нэгтгэн, эв санаа нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн халдварт өвчнийг таслан зогсоох хүчирхэг их хамтын хүчийг бий болгох хэрэгтэй гэжээ. Тэрээр хурлын агуулгын тараар 4 зүйлт санал дэвшүүлсэн байна. Нэгдүгээрт, шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх дайнд ялалт байгуулах хэрэгтэй. Хорийн бүлгийн эрүүл мэндийн сайд нарын хурлын түргэн хуралдуулж, мэдээлэл хуваалцахаа эрчимжүүлэн, эм бэлдмэл, вакцин судлал, хамтран ажиллаж сэргийлэлт хийх, халдварын байдал хил дамжин тархахыг үр ашигтай таслан зогсоож, олон нийтийн эрүүл мэндийн систем сул буурай байгаа хөгжиж байгаа орнуудад туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Хорийн бүлэг халдварын эсрэг тусламж үзүүлэхийг Ши Жиньпин санал болгож, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр мэдээллээ хуваалцан, бодлогын зохицуулалт хийж, үйл ажиллагаагаа зохицуулахыг тэрээр уриалжээ.

Хятадын тал хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалаар олон оронтой үр ашигтай сэргийлэх арга хэмжээ авсан туршлагаа хуваалцан, эм бэлдмэл вакцин судлан бүтээх зэрэг талаар хамтран ажиллаж, халдварт өвчин дэлгэрээд байгаа улс орнуудад хүчний хирээр туслалцаа үзүүлэх болно.

Хоёрт, олон улсын нэгдсэн сэргийлэлтийн арга хэмжээг үр ашигтай өрнүүлэх хэрэгтэй. Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх тухай мэдлэгийн цахим төвийг байгуулаад байгаа бөгөөд бий бүхий улс оронд нээлттэй. Олон орны хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, эм бэлдмэл, вакцин, урвалж зэргийг судлан бүтээх хэрэгтэй. Олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын холбоо барих механизмыг байгуулахыг хайн судлах хэрэгтэй гэжээ.

Гуравт, Олон улсын байгууллага үүрэг гүйцэтгэхийг идэвхтэй дэмжих болно.

ДЭМБ удирдах үүргээ бадруулж, шинжлэх ухаанчаар, зүй зохистой сэргийлэх арга бодлого хэрэгжүүлэхийг Хятадын тал дэмжиж байна. Халдварт өвчний хил дамнан тархахыг үр ашигтай таслан зогсоох хэрэгтэй. Хорийн бүлэг халдварт өвчнөөс сэргийлэх мэдээллээ хуваалцаж, сэргийлэлт хийх үр ашигтай бүх талын удирдамжийг дэлгэрүүлэх хэрэгтэй. Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын тухай дээд зиндааны онцгой хурлыг зарлан хуралдуулах хэрэгтэй. Хятад улс олон оронтой хамтаар олон улс болон бүс нутгийн байгууллагыг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэх болно гэжээ.

Дөрөвт, олон улсын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ши Жиньпин хэлэхдээ, олон орон макро бодлогын хедж хүчийг эрчимжүүлэн, дэлхийн эдийн засаг уналтад орохоос сэргийлэх хэрэгтэй. Үр ашигтай санхүүгийн болон валютын бодлого хэрэгжүүлж, дэлхийн банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хамгаалан, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээсийг тогтвортой байлгах хэрэгтэй. Хятад улс олон улсын зах зээлд түүхий эд болох эм бэлдмэл, амьдралын зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн, сэргийлэлтийн эд бараа зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэхээ эрчимжүүлэх болно. Эмзэг давхаргыг хамгаалж, ард олны амьдралыг баталгаажуулах хэрэгтэй. Хятад улс идэвхтэй санхүүгийн бодлого, тогтвортой валютын бодлого хэрэгжүүлэн, өөрчлөлт хийж нээлттэй байлгахаа эрс хэлбэрэлтгүй баримтлан зах зээлд орох стандартаа чөлөөтэй болгон, бизнесийн орчноо сайжруулж, импортоо нэмэгдүүлэн, гадаадад хөрөнгө оруулахаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулах болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хорийн бүлгийн гишүүд хамтаар арга хэмжээ авч, гаалийн татвараа багасган, хориг саадыг арилган, худалдааг саадгүй болгож, дэлхийн эдийн засгийг сэргээх хүчтэй тохио өгөх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Энэхүү чухал үед бид өрсөлдөөн сорилтын өмнө шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Бид жаргал зовлонгоо хамтатган, харилцан туслалцаж байвал халдварт өвчний эсрэг дайнд лавтай ялалт олж чадна. Мөн хүн төрөлхтний хөгжилд сайн сайхан ирээдүйг угтан авах болно гэжээ.

Энэ оны Хорийн бүлгийн дарга орон Саудын Арабын Вант Улсын Ван Салман бин Абдулазиз Аль-Сауд хурлыг даргалсан байна. Хорийн бүлгийн гишүүд болон зочин орны удирдагчид тэрчлэн ДЭМБ, НҮБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын удирдагчид хуралд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ