Ши Жиньпин Жэжян мужийн уулны тосгонд ажиллав

Уртнасан 2020-03-31 11:02:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

30-нд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Аньжи сяний Тянь Хуан-пин суурингийн Юй тосгонд ирж, тэрбээр Жэжян муж дахь ажлаа үргэлжлүүлэв. 15 жилийн өмнө Юй тосгонд Ши Жиньпин “Цэнгэг ус, ногоон уул бол алт, мөнгөн уултай адилхан” хэмээсэн хөгжлийн үзэл ойлголтыг дурдсан байдаг. Өнөөдөр тэрбээр энд дахинтаа ирж, тосгоны иргэдтэй дотно ярилцлага өрнүүлэн, олон жилийн туршид тус тосгон “Цэнгэг ус ногоон уул бол алт мөнгөн уултай адилхан” гэсэн үзэл ойлголтыг хэрэгжүүлэн, ногоон хөгжлийг ахиулахаар дамжин бий болсон асар том өөрчлөлттэй танилцсан байна.

Ши Жиньпин Аньжи сяний Юй тосгонд энэ удаад анхдагч удаагаа ирж байгаа биш юм. 2005 оны 8-р сарын 15-нд, тухайн үед Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин Юй тосгонд ирж ажиллаж, уг тосгон уул уурхай, цементийн үйлдвэрийг хаасныг бүрэн үнэлж, анхдагч удаа “Цэнгэг ус ногоон уул бол алт мөнгөн уултай адилхан” гэсэн хөгжлийн үзэл ойлголтыг дурдаж, Юй тосгонд ногоон хөгжлийн замналыг зааж өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ:

“Хуучны замналаар замнах, хуучны тийм хөгжлийн хэлбэрийг илүүд үзэж болохгүй юм. Зарим уул уурхайг зориг шийдэн хаасан гэж саяхан та нар хэлсэн, энэ бүгд зөв зүйтэй шийдвэр юм. Цэнгэг ус ногоон уул бол алт мөнгөн уултай адилхан, бид өнгөрсөнд, цэнгэг ус ногоон уултай байх мөртөө алт мөнгө адил үнэтэй байлгахыг ярьсан, хэрэг дээрээ цэнгэг ус ногоон уул бол алт мөнгөн уултай адилхан юм” гэжээ.

“Чулуунд түшиж байсан эдийн засаг”-аас “экологид түших эдийн засаг” болгох шилжилт хийж, Юй тосгон экологийн амралт зугаалга, аялал жуулчлалыг эрчтэй хөгжүүлэн, тосгоны хувийн айлын жуулчлалын газар, зочид буудал, гол мөрнөөр аялах зэргийг ажиллуулсан байна. 10 гаруй жил цуцалтгүй хичээн чармайснаар, Юй тосгон нь нэгэн бохирдол ихтэй тосгон байснаасаа улсын 4А зэрэглэлийн үзэмжит бүс болжээ. 2019 онд, тус тосгоны хөдөө тосгоны эдийн засгийн нийт орлого нь 279.6 сая юаньд хүрч, тариачдын хүн нэгбүрийн дундаж орлого 49598 юаньд хүрч, тосгоны эдийн засгийн орлого 5.21 сая юаньд хүрч, хол ойрдоо алдартай бүх талаар чинээлэг тосгон болгон бүтээн байгуулах үлгэр жишиг тосгон болжээ.

15 жилийн өмнө Юй тосгонд “Цэнгэг ус ногоон уул алт мөнгөн уултай адилхан” хэмээх үзэл ойлголтыг дурдсан байдаг. Харин өнөөдөр, Юй тосгон өөрийн хөгжлийн практикаар энэ үзэл ойлголтыг бодитоор харуулсан юм.

Юй тосгоноос явсныхаа дараа Ши Жиньпин Аньжи сяний Нийгмийн зөрчлийг зохицуулан шийдвэрлэх төвд ажиллаж, анхан шатны зөрчил маргааныг зохицуулах ажил байдалтай танилцсан байна.

Өмнө өдөр нь Ши Жиньпин хойно өмнө Нинбөгийн Жөүщаний Чуаньшань боомтын зогсоол, Бэйлүнь Дачи Гаорүй автомашины эд анги үйлдвэрлэгч паркт ирж, боомт болон паркийн ажил үйлдвэрлэлээ сэргээсэн байдалтай танилцав. Тэрбээр нэгэн жижиг, дунд оврын хувийн компанийн үйлдвэрлэлийн цех болон үйлдвэрлэлийн шугамын ажилтантай дотноор ярилцсан юм.

“Ши Жиньпин: та нар сайн байна уу.

Ажилтан: ерөнхий нарийн бичгийн дарга та сайн байна уу.

Ши Жиньпин: та нарын бие цогц сайн уу.

Ажилтан: сайн.”

Ши Жиньпин: хижиг тахлыг тогтоон барьж, сэргийлж буй одоогийн нөхцөл байдалд ажил үйлдвэрлэлийг сэргээхийг идэвхтэй өрнүүлэн, үйлдвэрлэлийн үүргийг баталгаажуулахын зэрэгцээ бие цогцын эрүүл мэндийг ч баталгаажуулах хэрэгтэй гэв.

Паркийн хяналт удирдлагын үйлчилгээний төвд, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга паркийн хяналт удирдлагын боловсон хүчин, жижиг, дунд оврын компанийн төлөөлөгч, Жэжянд буцан ирсэн ажилтнуудын төлөөлөгч нартай ярилцав. Тэрбээр хэлэхдээ:

“Хямрал, гамшиг тохиолдож, өөр өөр олон нийт, компаниуд болон адил бус салбарынхан бүгд нөлөө хүртлээ. Намын төв хороо ажлын судалгаа хийхдээ, ялангуяа жижиг, дунд оврын компанийг онцгойлон бодолхийлж, зарим багц арга бодлогууд хэрэгжүүлэн, чиг хандлагын өөрчлөлтийг дагалдан цаг алдалгүй зарим зохицуулалт хийж, жижиг, дунд оврын компани нөлөөнд гүнзгий өртөхөөс зайлсхийж, уулын сайн байдлаа даруй түргэн сэргээх мөртөө шинэ ахиц хөгжилтэй болохыг ахиулсан юм. Би энэ удаа ирж судалгаа хийж буй нь, олны саналыг сонсож, илүү зориулагдсан шинжтэй бодлого арга хэмжээ авахын төлөө юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ