Хятад улс дэлхийн эдийн засагт шинэ гарааг эхлүүлж байна

Уртнасан 2020-04-01 10:19:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ-ын сүүлийн үед нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, 200 гаруй улс орон, бүс нутаг дахь шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол нийт 700 мянгаас давж, 33 мянган гаруй өвчтөн нас барав. Хижиг тахлаас дэлхийн эдийн засагт хүнд ноцтой нөлөө учруулсны улмаас ОУВС 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2019 оны 2.9 хувиас доогуур байх болно гэж төсөөлсөн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: дэлхийн эдийн засаг буурах нь “бүрэн лавтай” болсон бөгөөд “магадгүй рекорд тогтоосон цар хэмжээнд хүрч болзошгүй” гэсэн байна. Ийм нөхцөл байдалд, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголт баримтлан, нэг талаар улсын дотоод дахь хижиг тахлыг сайтар тогтоон барьж, сэргийлж буйн зэрэгцээ нөгөө талаар үйлдвэрлэлийг сэргээхийг идэвхтэй ахиулан, “алхам алхмаар зогсонги байдалд орсон дэлхийн эдийн засаг”-т шинэ гарааг эхлүүлж байна.

Өдгөө, ядуурлыг бууруулах багц бодлогууд үр дүнтэй хэрэгжиж, цөөн бус орон нутгийн үйлдвэрлэл, амьдралын дэг журам эрчтэй сэргэж байна. Хятадын Худалдааны яамны Олон улсын зах зээлийн судалгааны газрын дэд дарга Бай Мин: Хятад улс бол аж үйлдвэрийн том гүрэн, үйлдвэрлэлийг сэргээх нь нийгмийн үйл ажиллагааг эрчимтэй болгож, эдийн засгийн хөгжилд нэлээд их сэдэлт өгөх үүрэг гүйцэтгэх болно. Дэлхийн эдийн засгийн хувьд авч хэлбэл, Хятад улс бол олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд хооронд нь холбох үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс гадаадын цөөн бус автомашины компанид эд анги нийлүүлдгийн зэрэгцээ бусад орнуудад үйлдвэрлэсэн хагас дамжуулагч чип зэргийг хэрэгсдэг юм. Хятад улс үйлдвэрлэлээ сэргээсэн нь аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээн дэх улс орон, бүс нутгуудад хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн хөгжлийн боломжийг бүтээсэн юм гэжээ.

Бай Мин: аж үйлдвэрлэлийн худалдан авагч менежерүүдийн индекс PMI-ын тоо бүртгэлээс үзэхэд: 2-р сард Хятадын аж үйлдвэрлэлийн PMI индекс буураад түүхийн хамгийн доод үзүүлэлт буюу 35.7 хувьд хүрсэн бол 3-р сард нэгэнтээ сэргээд 52 хувьд хүрч, өмнөх сарынхаас 16.3 нэгжээр нэмэгдэж, зах зээлийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ зохих хэмжээгээр сайжрав. 3-р сард, аж үйлдвэрлэлийн PMI илэрхий дээшилсэн нь, өдгөө зонхилох компаниуд үйлдвэрлэлийг сэргээхийг эмх цэгцтэй ахиулсныг дагалдан үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийн байдал нэгэнтээ зохих хэмжээгээр сайжирсныг харуулав гэжээ.

Өдгөө, улсын дотоод гадаад дахь хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засгийн чиг хандлагад шинэ чухал том өөрчлөлт гарч байна. Хятадын бодлогын шинжлэх ухааны судалгааны газрын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн дэд дарга Шюй Хүн-цай хэлэхдээ: өдгөө Хятад улсын хижиг тахлаас сэргийлэх ажил үе шатны чанартай ахиц хийж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ түргэн сэргэж байна. Хилийн чанад дахь хижиг тахлын байдал хүндрэн даамжирч байна. Өдгөө, Хятад улсын хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажилд “гаднаас орж ирэхээс сэргийлэх, дотоодод буцаад нэмэгдэхээс сэргийлэх” нь гол тал болов. Нэг талаар, хижиг тахлыг сайтар тогтоон барьж, сэргийлэхийн зэрэгцээ нөгөө талаар үйлдвэрлэлийг сэргээсэн үндэс суурийн дагуу дотоод эрэлт хэрэгцээг үр бүтэмжтэй өргөтгөж, гадаад эрэлт хэрэгцээ хүрэлцэхгүй байгааг нөхөж, хижиг тахлын улмаас бий болсон хохирлыг нөхөх хэрэгтэй юм. Улсын дотоодын чиг хандлагаас авч үзвэл, нөлөөнд өртсөн компаниуд хөгжлөө гүнзгийрүүлж, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн хөгжил болон нийгмийн үйл ажиллагаагаа тогтвортой болгох хэрэгтэй. Компаниуд бүтцэдээ зохицуулалт хийж, гадаад экспортоо нэмэгдүүлэн, шинэ зах зээлийг өргөжүүлж, хижиг тахлаас бий болгосон түрэлт давтагдахаас сэргийлэх хэрэгтэй байна.

Жүнюань банкны ахлах эдийн засагч, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Эрдэм шинжилгээний зөвлөлийн гишүүн Ван Жүнь: дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болсны хувьд, Хятад улс бол олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Олон улсын үйлдвэрлэлийн салбарын ажлын хуваарилалт болон үйлдвэрлэлийн гинжин хэлхээн дэх байр суурь нь орлуулж болзошгүй юм. Иймээс Хятад улс үйлдвэрлэлээ сэргээх нь маш олон улсын шинж чанартай бөгөөд Хятад улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээ сэргэх нь олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой болгох болно. Хятадын компаниуд үйлдвэрлэлээ сэргээсэн нь нэгэнтээ зогсонги байдалд орсон дэлхийн эдийн засагт шинэ гараа эхлүүлсэнтэй адилхан бөгөөд дэлхийн эдийн засаг өсөлт нь удааширсан, уналтад орсон байдлаас түргэхэн гарахад ашигтай гэжээ.

3-р сарын 27-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлаас, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлж, олон улсын ложистикийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний системийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, олон улсын бараа тээвэрлэлтийг саадгүй болгохыг онцлов. 28-ны үдээс өмнө, хижиг тахлыг тогтоон барьж, сэргийлж эхэлснээс хойших Үханиас гараа авсан анхдагч Хятад-Европын галт тэрэг аяллаа эхлүүлсэн бөгөөд 15 хоногийн дараа Германы Дуйсбургт хүрэх юм. Энэ нь, Үханий Хятад-Европын галт тэрэг хэвийн үйл ажиллагаагаа сэргээсний бэлэг тэмдэг болж, олон улсын ложистикийг саадгүй болгохыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ