"Засаглалын чадварыг орчин үеийн болгох"-од анхаарал хандуулж байна

2020-04-01 16:50:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

31-ний өдөр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ханжөү хотын Шиши үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн болон хотын үйл ажиллагааны удирдлагын төвтэй танилцан, Шиши намгархаг газрыг хамгаалан ашиглаж байгаа байдал болон Ханжөү хот хотын засаглалын систем, чадавх зэргээ орчин үеийн болгож байгаа байдалтай танилцжээ.

Намгархаг газартай танилцах үед Ши Жиньпин хэлэхдээ, ус намгархаг газар бол тогтвортой хөгжлийн үндэс, ус намгархаг газрыг ашиглахад экологийн хамгаалалтыг чухал байранд тавих хэрэгтэй. Онгон байгаль бол аялал жуулчлалын нөөц юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хүрээлэн буй орчинг эвдэж болохгүй гэжээ.

Ханжөүгийн “хотын үйл ажиллагааны удирдлагын төв”-д “Дижитал Ханжөү” бүтээн байгуулалттай танилцах үедээ Ши Жиньпин: Их өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэргийг ашиглан хотын засаглалыг орчин үеийн болгож, том хотыг улам “ухаалаг” болгох боломжтой юм гэжээ.

Ши Жиньпин уг төвийн ажилтнуудад хандан хэлэхдээ, тахлаас урьдчилан сэргийлэх талаар одоохондоо мөн болгоомжтой байх хэрэгтэй. Кино үзэх гэвэл интернетээс үзэж болно. Олон хүн цугларах ялангуяа өрөөнд олон хүн цуглахыг хязгаарлах хэрэгтэй. Гуанз ресторанд ч хүний тоог хязгаарлах хэрэгтэй. Жуулчлахад ч урьдчилан захиалга өгөх хэрэгтэй, цэцэрлэгт хүрээлэн ч жуулчдыг 30 хувиас хэтрүүлж болохгүй. Эдгээр нь улс орны засаглалын төвшинг харуулж байна. Хяналт удирдлагын шаардлагатай үед хурдацтай хянаж, хөл хориог цуцлах үед эмх цэгцтэй цуцлах зэрэг нь бүгд засаглалын чадварыг харуулдаг гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ