Ши Жиньпин Жэжянд ажиллаж буй нь эдийн засагт эерэг дохио өгч байна

2020-04-01 23:06:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 29-нд Хятад улсын удирдагч Ши Жиньпин Жэжян мужийн Нинбө хотын нэгэн машин механикийн эд анги үйлдвэрлэгч компанитай танилцахдаа: “хижиг тахлыг тогтоон барьж, сэргийлж буй нөхцөл байдалд, үйлдвэрлэлийг сэргээхийг идэвхтэй өрнүүлэн, үйлдвэрлэлийн үүргийг баталгаажуулахын зэрэгцээ мөн бие цогцын эрүүл мэндийг ч баталгаажуулах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Жэжян мужид ажиллав. Хятад улсад халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах арга хэмжээ авч эхэлснээс хойш Ши Жиньпин дөрөв дэх удаагаа ажил байдалтай танилцаж буй нь энэ бөгөөд цагаан сараас хойш Бээжингээс бусад газарт хоёр дахь удаагаа ажилласан юм. Ши Жиньпиний энэ удаад Хятадын хувийн хэвшлийн эдийн засаг эрчтэй хөгжиж буй Жэжян мужид ажилласан нь халдвартай тэмцэх ажлыг сулруулахгүй нөхцөлд үйлдвэрлэл амьдралаа дэг журамтай сэргээх, эдийн засгийн хөгжлийг зөв гулдралд нь оруулах гэсэн эерэг дохио өглөө хэмээн шинжээчид үзэж байна.

Ажиллаж буй бүсийн хувьд, Ши Жиньпин эхлээд Нинбө боомтод, дараа нь Нинбөгийн Бэйлүнь дүүргийн өндөр чанартай авто машины сэлбэгний паркт ажиллав, эдгээр хоёр бүс нь Хятадын гадаадад чиглэсэн эдийн засгийн төлөөлөл бүс юм.

Энэ хоёр газарт хийгдсэн судалгаанаас авч үзвэл, “үйлдвэрлэлийг сэргээх” нь зангилаа үг байлаа. Эх сурвалжид мэдээлснээр, Нинбөгийн Жөүшань боомтын энэ оны эхний хоёр сард гүйцэтгэсэн бараа илгээсэн, хүлээн авсан нийт хэмжээ 163 сая тоннд хүрч, ноднингийн мөн үеийн 98 хувь гаруйтай тэнцсэн байна. Ши Жиньпин энэ удаад Нинбөгийн Жэньжи машин механикийн эд анги үйлдвэрлэгч ХХК-ийн ажил байдалтай голчлон танилцав. 2-р сарын 11-нд үйлдвэрлэлээ сэргээх зөвшөөрлийн гэрчилгээг хүлээн авч, 2-р сарын 17-нд хэвийн үйлдвэрлэлийн чадварын 80 хувийг сэргээж, өдгөө үйлдвэрлэлээ бүрэн сэргээсэн байна. Энэ нь, хижиг тахал гарснаас хойш, Төв хорооны бодлого тогтоогчид адил бус үе шатны онцлогт үндэслэн багц оновчтой бодлогын шийдвэр гаргасантай салшгүй холбоотой юм.

Боомт нь эдийн засгийн хөгжлийн хэмжүүр. Тоо бүртгэлээс үзвэл, Хятадын 90 хувиас дээших гадаад худалдааны бараа бүтээгдэхүүнийг боомтоор дамжуулан экспортолдог. 3-р сарын 26-нд, Их Хорийн бүлгийн удирдагчид шинэ коронавирусийн тахлын эсрэг тэмцэх онц уулзалтаар хамтдаа дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах санаачилга дурдаж, 3-р сарын 27-нд Төв хорооны Улс төрийн товчооны хурлын үеэр олон улсын ложистикийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний системийн байгуулалтыг түргэтгэх тухай дурдаж, дараа нь Нинбө хотын Жөүшань боомттой танилцсаны дараа, Хятадын "экспортын бараа бүтээгдэхүүнийг гаргах, импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх"-ийг дэмжихийг онцлох хүртэл Ши Жиньпин дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг чухалчлан үздэг, хариуцлагатай том гүрний төрийн тэргүүний хариуцлагатай байдал болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг биечлэн танилцуулж буйг харж болох юм.

Энэ удаад ажлынхаа явцад Ши Жиньпин: “шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэх явцад, өөр өөр салбарууд, компаниуд бүгд зохих хэмжээний нөлөө хүртсэн” гэв. Тэрбээр онцлохдоо, Төв хороо жижиг, дунд оврын компаниудыг онцгойлон бодолхийлж, жижиг, дунд оврын компаниуд бэрхшээлийг даван туулахыг нь дэмжин туслах багц арга хэмжээ хэрэгжүүлсэн, цаашид чиг хандлагын өөрчлөлтийг үндэслэн цаг даруй зарим талын зохицуулалт хийх болно гэжээ.

Ши Жиньпин даргын хэлсэн энэ үг жижиг, дунд оврын компаниудад итгэл олгож, мөн Хятадын эдийн засагт итгэл олгосон юм. Хятад улсад, жижиг дунд оврын компаниуд татвар хураамжийн 50-аас дээш хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд ДНБ-ын 60 гаруй хувь, технологийн инновацийн 70 гаруй хувь, хот суурингийн хөдөлмөр эрхлэлтийн 80 гаруй хувь, компаниудын нийт тооны 90 гаруй хувийг эзэлдэг юм. Өдгөө, хижиг тахал дэлхийн олон газарт түгэн дэлгэрч буй нөхцөл байдалд, Хятадын жижиг, дунд оврын компаниуд ажлын цагаа нэмэн, дэлхий нийтэд зориулан хижиг тахлаас сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ талаас авч үзэхэд, жижиг, дунд оврын компаниуд тогтвортой байвал Хятадын эдийн засаг тогтвортой байж чадна, түүнчлэн дэлхий нийтийн хижиг тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил илүү сайн баталгаажиж чадах юм.

4-р сарын 1-нд Ши Жиньпин Жэжян мужийн тухайн нутгийн ажлын мэдүүлгийг сонссоныхоо дараа, “хямрал болон завшаан зэрэг оршиж байдаг, бэрхшээлийг даван туулбал даруй завшаан болж өөрчлөгддөг” гэсэн юм. Энэ нь, Хятадын ард түмэн хичээн тэмцэж энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үүргээ биелүүлэхийн итгэлийг ихээхэн нэмэгдүүлэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг сайтар хийсэн урьтал нөхцөлийн дагуу үйлдвэрлэлийг сэргээхийг түргэтгэх, өргөжүүлэхийг эмх цэгцтэй ахиулах хэрэгтэй. Олон улсын эдийн засгийн чиг хандлагад судалгаа, анализ хийхээ эрчимжүүлж, олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний саадгүй нэвтрэхийг баталгаажуулах хэрэгтэй. Боловсон хүчин татан оруулах, инновацийг ахиулах арга бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэрлэлийг дижиталжуулах, дижитал үйлдвэрлэлээс бий болгосон боломжийг сайтар эзэмшиж, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийг сайтар урагшлуулах хэрэгтэй. Чухал салбар, зангилаа үе шатны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, улсын хэмжээний өөрчлөлтөд арга зам эрэлхийлж, арга туршлага нэмэрлэх хэрэгтэй гэв.

Энэ төлөвлөлтүүд нь Хятад улсын дараачийн шатны эдийн засгийн хөгжилд итгэл хүч нэмлээ. Панамын эдийн засагч Эддие Тапиеро саяхан хэлэхдээ, хижиг тахлын хугацаанд, Хятад улсын онлайн эдийн засаг, ухаалаг эдийн засаг зэрэг шинэ төлөв байдал нь асар их хөгжлийн боломжийг харуулсан юм, хижиг тахал арилсны дараа, зарим шинэ загвар болон шинэ төлөв байдал нь Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжихөд шинэ боломж бүтээх болно гэсэн байна.

Өдгөө, шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж, дэлхийн эдийн засаг хүнд хэцүү сорилтод тулгараад байна. Ши Жиньпиний Жэжян мужид ажиллаж буй нь Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил үр дүнтэй болсныг, зогсонги байдалд орсон Хятадын эдийн засаг буцаад хурдтай хөгжиж буйг харуулж байна. Энэ нь Хятадын иргэдэд бэрхшээлийг даван туулах, илүү сайн сайхан хөгжлийг угтан авах итгэл өгч, мөн дэлхийн эдийн засгийг тогтвортой, тодорхой хүчин зүйлээр сэлбэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ