Энэ оны зорилтуудаа биелүүлэхийн төлөө зүтгэнэ

2020-04-02 16:37:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 29-аас 4-р сарын 1-ний өдрүүдэд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Жэжян мужийн Нинбө, Хүжөү, Ханжөү зэрэг газруудаар ажиллаж, боомт, аж ахуйн нэгж, хөдөө тосгон, экологийн намгархаг газар зэрэгтэй танилцан, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж буй ажилтай танилцжээ. Ши Жиньпин хэлэхдээ, намын төв хорооны бүх төрлийн бодлого, байршуулалтыг бүх талаар хэрэгжүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, энэ жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудаа биелүүлэхийг хичээж, Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талыг бүрэн харуулах ёстой гэжээ.

Ши Жиньпин, бүх шатны намын хороо намын бүтээн байгуулалтын ажил, намын гишүүд, боловсон хүчний байнгын боловсрол менежментийн ажлыг сайн хийж, олон түмнийг зохион байгуулж, нэгтгэх талд илүү анхаарал хандуулан, хэрэгжилтийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ