Улс орнууд эв санаа нэгтэй "Бөмбөгцгийн тосгон"-оо хамгаалах хэрэгтэй

2020-04-02 17:24:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхий дахинд коронавирусийн халдвар хурдтай тархаж буй нөхцөлд, халдварыг илрүүлсэн даруйгаа арга хэмжээ авч, амжилттай ажилласан Хятад улс үйлдвэрлэлээ алхам дараатай сэргээж, тусламж шаардлагатай орнуудад чадах хэрээрээ туслалцаа үзүүлж байна. 3-р сарын 31-ний байдлаар Хятад улс 120 улс орон болон ДЭМБ, Африкийн Холбоо зэрэг олон улсын байгууллагуудад яаралтай тусламж үзүүлсэн. 7 оронд эмчилгээний баг томилон ажиллуулсан. Мөн видео хэлбэрээр 100 гаруй улс орон, бүс нутагт 30 удаагийн технологийн солилцооны хурал зохион байгуулж, Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, хянлатдаа авах арга туршлагаас хуваалцсан юм.

Тэгэхэд барууны зарим улс төрч, өөр зорилготой хүмүүс Хятадын хүчин чармайлт болон сайхан сэтгэлийг үл тоон, Хятад улсыг харлуулахыг зорьж байна. Халдвар дэгдсэний эхний үед "Хятадын вирус" хэмээгч үзлийг дурдан, Хятадын тусламжийг өөр зорилготой хэмээн гүтгэж, сүүлдээ бүр Хятадын тусламжийн эд материал нь чанарын асуудалтай хэмээн гал тавьж байна. Ойрын өдрүүдэд, Америкийн зарим улс төрч халдвартай тэмцэх дотоодын асуудал болон хариуцлагыг Хятад улсад түлхэн, Хятад улсыг "халдварын тохиолдол болон халдварын хүнд хэцүү байдлыг нууцалж, халдварыг дэлхий дахинд түгэхэд" хүргэсэн хэмээн зэмлэх болов. Их Британийн зарим улс төрч мөн Хятад улсыг халдварын тухай ташаа буруу мэдээлэл хийсэн хэмээн гүтгэж байна.

Халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагааг хохироох эдгээр үг яриа нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй зэмлэлд өртөв. Тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 1-нд ДЭМБ Женевт зохиосон коронавирусийн халдварын тухай хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын тоо баримт ил тод бус хэмээх оргүй зэмлэлд чиглүүлэн ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн төсөл хариуцсан тэргүүн Майкл Райан хэлэхдээ, улс орнуудын өдөр болгон ирүүлж буй тоо бүртгэл нь шинжлэх ухаанд суурилсан тоо баримтууд юм. Бид заавал нарийн хянуур байх хэрэгтэй, дэлхийн зарим улс орныг хамтран ажиллаагүй, ил тод байгаагүй хэмээн гүтгэж болохгүй. Одоогийн байдлаар улс орнуудын халдварын тархалтын талаарх судалгааны мэдээллийг Герман, Сингапур, Америк тус тус нэг удаа, Хятад улс дөрвөн удаа өгсөн. Халдварын тархалтын эхний үеийн мэдээллээ хуваалцсан эдгээр орнуудад талархаж байна. Зарим орнууд халдвартай тэмцэж буй үедээ байгаа болохоор дээрх тоо бүртгэлийг хийх боломжгүй байгааг бид ойлгох хэрэгтэй. ДЭМБ улс орон бүхэнтэй хамтран ажиллаж, хамгийн найдвартай тоо бүртгэл авахыг хүсэж байна гэжээ.

Олон улсын нэрт анагаахын "The Lancet" сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Хортон BBC-ийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэр Их Британийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь "үндэсний гутамшиг" хэмээн буруушаажээ. Тэрээр: Их Британи аль эрт 1-р сарын эцэс гэхэд халдварын хүнд байдлыг мэдсэн хирнээ ихээхэн хугацаа алдсан. 1-р сарын сүүлийн долоо хоногт халдварын тархалтын байдлыг мэдэж байсан, харин Хятад улс маш тодорхой мэдээлэл өгч байсан юм, бид дэлхий нийтийг хамрах цар тахал хотуудыг заналхийлж, хүмүүс эмнэлэгт хүргэгдэн, эрчимтэй эмчилгээний тасагт хүргэгдсэнийг харж л байсан. Хүмүүс нас барж, нас баралт тасралтгүй нэмэгдэж байсан нь одоогоос 11 долоо хоногийн өмнөх явдал юм гэжээ.

Хятад улсаас дэлхийн улс орнуудад үзүүлж буй тусламжийг барууны орны улс төрчид гүтгэж байгааг сүлжээ ашиглагчид шүүмжилж байна. Камбожийн сүлжээ ашиглагч: "Тусламжид муугүй, харин гүтгэлэг хортой", "Хардалт хүнийг солиоруулна. Хятад улс дэлхий нийтэд ихээхэн тусламж үзүүлж байна, тэгэхэд хүмүүс үүнийг харлуулахаар ороодож байгааг ойлгохгүй юм" гэсэн бол сүлжээ ашиглагч Тран Дунг хэлэхдээ, Ийм хүнд хэцүү үед Америкийн хөрөнгө мөнгийг хөөцөлдөх үнэн төрх нь тодоос тод харагдаж байна гэжээ. Сүлжээ ашиглагч Хоп Нгуен: Хятад улс зэрэг бусад орнуудтай хамтран ажиллахгүй байгаа нь дэлхий нийтийг харанхуй руу түлхэж буй хэрэг юм гэжээ.

ДЭМБ-ын тоо баримтаас үзвэл, Европын төв нутгийн 4-р сарын 1-ний 18:00 цагийн байдлаар, дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан тохиолдол нийт 827,419-д хүрч, 40,777 хүн нас барж, дэлхийн 205 улс орон, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдэв. Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, Америкийн зүүн нутгийн 4-р сарын 1-ний 07:00 цагийн байдлаар Америкт коронавирусийн халдварын тохиолдол 213,372-д хүрч, нас баралт 4757 болсон байна. Америкийн 30 муж улс нэгэнт "онц байдал" зарлаад байна. Америкийн зарим улс төрч Хятадыг гүтгэж байсан ч Хятад улс Америкт тулгамдаад байгаа халдварын нөхцөл байдал хүнд хэцүү эрдсдэлтэй байгааг бодолцож 3-р сарын 30-нд Хятадын засгийн газраас Америкийн Нью-Йоркт 80 тонн тусламжийн эд материал хүргүүлэв. Америкийн ерөнхийлөгч Трамп мөн өдөр цагаан ордны хэвлэлийн бага хурлын үеэр үүнийг сайшааж буйгаа илэрхийлэв.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомын хэлсэнчлэн, коронавирус нь шинэ төрлийн халдвар, хүн төрөлхтөн урьд өмнө нь мэдэхгүй зүйл олон байна, жишээ нь ямар ч өвчний илрэлгүй халдварлах зэрэг. Тиймээс нээлттэй овроор нэг нэгэндээ итгэл өгч, судалгаа шинжилгээний ажлыг сайтар хийх ёстой. Халдвартай хийх тэмцлийн өмнө хамтдаа "Бөмбөгцгийн тосгон"-оо хамгаалах нь хүн төрөлхтний хамтын хүчин чармайтаас салж чадахгүй, ялангуяа дэлхийн хамгийн том хоёр гүрний эв санаа нэгтэй хамтын ажиллагаанаас салж чадахгүй.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ