ГХЯ-ны төлөөлөгч Америкийн зарим улс төрчдийн үг яриаг няцаав

Уртнасан 2020-04-03 11:08:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 2-нд Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд төлөөлөгч Хуа Чүньин 10 минутын хугацаа зарцуулан Блумберг-ийн сурвалжлагчийн асуултад хариулж, олон бодит үйл хэргээр дамжуулан Америкийн зарим улс төрчдийн Хятад улсад чиглүүлсэн удаа дараагийн гүтгэлэг цуурхлыг няцаасан байна.

Саяхан Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенсе CNN-ийн хөтлөгчийн асуусан “АНУ хижиг тахлын эсрэг тэмцэж буй нь яагаад ийм удаан байгаа бэ” гэсэн асуултад хариулахдаа, “хэрэв тухайн үед Хятад улсын хангасан тоо баримт илүү бүх талын байсан бол бидний одоогийн байдал харьцангуй сайн байх байсан” гэжээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярилцлага өгөхдөө Хятад улс руу дахин дайрч, хижиг тахлын хамаатай “хуурамч мэдээлэл” тараасан байна. Үүнээс гадна тагнуулын байгууллагын албан тушаалтан нь Хятад улсыг гүтгэж, Хятад улсыг хижиг тахлын мэдээллийг “нууцалсан” гэжээ.

Хэрэг дээрээ, Хятадын тал хижиг тахлын байдлыг нууцалсан үү үгүй үү гэдэг асуудалд, ДЭМБ болон холбогдох мэргэжилтэн нар хамгийн илүү үнэлгээ гаргах эрхтэй юм. Өмнө нь, Хятад улс хижиг тахлын эсрэг тэмцэхэд биечлэн оролцсон ДЭМБ-аас Хятадад суугаа төлөөлөгч Гауден Галеагийн өгсөн мэдээллээс үзэхэд, тухайн үед Хятад улс цаг даруйд нь ДЭМБ-тай мэдээлэл хуваалцаж, холбогдох мэдээллийг мэдүүлсэн учраас уг байгууллага зөв оновчтой анализ хийж, хижиг тахлын чиг хандлагад үнэлгээ гарган, дэлхий нийтээр хижиг тахлаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгөх суурь тавьсан юм.

Тэгвэл, Хятадын тал цаг алдалгүй сэрэмжлүүлэг, мэдүүлэг өгсөн байхад Америкийн засгийн газар харин юу хийж суусан бэ?

Майк Пенсе нь Америкийн хижиг тахлын эсрэг тэмцлийг удирдах бүрэн эрхт албан тушаалтан болсны хувьд, Америкийн эмэгтэй эмч Хелен Жу аль эрт 1-р сард Америкийн улсын дотоодын хижиг тахлын байдлыг урьдчилан сэрэмжлүүлж, түүнчлэн 2-р сард оношилгооны дүнгийн мэдүүлгийг Америкийн хяналт удирдлагын байгууллагад өгсөн байхад яагаад энэ тухай мэдээлэхийг битүүмжилж, оношилгоо хийхийг зогсоосон бэ гэдэгт хариулт өгч чадах уу? Иймэрхүү олон асуудлуудад Майк Пенсе, Майк Помпео нар магадгүй нэг ч хариулт өгч чадахгүй. Чухам хэн нь хижиг тахлын мэдээллийг нууцалж байгаа гэдэг нь тодхон байна.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, Хятад улсыг гүтгэн муулах гээд, Америкийн зарим улс төрчдийн улс төрийн хувийн ашиг сонирхол, завшааныг далимдуулах үзэл болон хүйтэн дайны сэтгэхүй нь Америкийн иргэдийн эрүүл мэндийг тасралтгүй хохироож, хижиг тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг харшлан, улмаар Вашингтоны шившгийн улс төрийн ахуй байдлыг бүрэн илчилж байна.

Их уншсан

холбоотой мэдээ