​Өвчний шинж тэмдэг илрэхгүй халдвар авагсдыг хянана

2020-04-03 16:49:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 2-ны өдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Шинэ коронавирусийн уушгины хатгалгааны халдварын эсрэг тэмцэх ажлын төвийн удирдах хэсгийн дарга Ли Кэчян удирдах хэсгийн ажлыг даргалан хуралдуулав.

Хуралд тэмдэглэхдээ, цар тахлын нөхцөл байдал гадаад дотоодод өөрчлөлт гарч буй одоогийн нөхцөлд тахлын эсрэг тэмцлийг өчүүхэн ч сулруулж болохгүй. Тахлаас урьдчилан сэргийлж хянах үйл явцад оршиж буй эрсдэлүүдийг илрүүлэн арилгаж, тахлын мэдээллийг ил тод байлгаж, нууж дарагдуулж болохгүй. Шинжлэх ухаанчаар урьдчилан сэргийлж хянахын зэрэгцээ ажил үйлдвэрлэлийг илүү өргөн хэмжээнд эмх цэгцтэй сэргээх хэрэгтэй гэжээ.

Хурлаар: Өвчний шинж тэмдэг илрэхгүй халдвар авсан хүмүүсийг хянаж, олж аваад тусгаарлах, анагаахын хяналтад авах ба ойрын хавьтлуудыг хянан удирдах зэрэг бодлогыг хэрэгжүүлж, холбогдох мэдээллийг өдөр болгон цагийг алдалгүй нийтлэх хэрэгтэй. Эдгэрэн эмнэлгээс гарах стандартыг хатуу чанга хэрэгжүүлж, шинжилгээний хариу дахиад эерэг гарсан хүмүүсийг цагийг алдалгүй тусгаарлан эмчлэх хэрэгтэй. Хүбэйгээс гарах замын хориог цуцалсны дараа замын хяналт шалгалт хорио цээрийн ажлыг шинжлэх ухаанч горимд нийцүүлэхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүн болон зорчигч тээврийг шуурхай нэвтрүүлэх ёстой гэжээ.

Хурлаар мөн эх газрын хилийн боомтууд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийх хэрэгтэй . Үүний зэрэгцээ урьдчилан сэргийлж хянах болон нийгэм, эдийн засгийн хөгжлийг уялдаатай эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ