​Үер ус, ган гачигтай тэмцэх хэрэгтэй

2020-04-03 16:53:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан үерээс урьдчилан сэргийлж, ган гачигтай тэмцэх талаар чухал заавар өглөө. Уг зааварт: Үерээс урьдчилан сэргийлж, ган гачигтай тэмцэх ажил ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий байдалтай холбоотой учраас орон нутгийнхан төв засгийн бодлогын дагуу үүрэг хариуцлагаа ухамсарлан, урьдчилан сэргийлэхээр гол болгож, авран туслахыг уялдуулан нарийвчилсан төсөл боловсруулан тэмцэж, хөгжил аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, үер ус, ган гачгийн гамшгаас хамгаалах ерөнхий штабын дарга Ван Юн 4-р сарын 2-ны өдөр болсон үер усны гамшиг, ган гачгаас урьдчилан сэргийлж хамгаалах асуудлаарх үндэсний видео хуралд үг хэлжээ. Тэрээр, ерөнхий сайд Ли Кэчяний чухал зааврыг хэрэгжүүлж, цар тахал, үер ус, ган гачгаас урьдчилан сэргийлж, хянах ажлыг уялдаатай хийж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ