"Хятадын засаглал" -ыг шинэ эрч хүчээр сэлбэв

2020-04-03 18:03:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Одоохондоо цар тахлыг хянах ажлыг сулруулж болохгүй, хэт их олноор цугларах үйл ажиллагаа өрнүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ нь мөн ч үндэсний засаглалын түвшнийг харуулах зүйл юм. Хянан удирдах үедээ шуурхай ажиллаж, чөлөөлөх үедээ эмх цэгцтэйгээ чөлөөлөх нь мөн удирдах чадавхын илрэл юм. "Саяхан, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Жэжянд ажиллахдаа, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж буй ажилтай танилцахдаа ингэж хэлсэн билээ.

Хятадын цаг үеийн мэдээллийг анхаарч байгаа хүмүүс үүнийг анзаарсан байхаа. Үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг орчин үеийн болгохыг дэмжих нь Хятадын дээд удирдагчийн үргэлж дурддаг үг болсон байна. Өнгөрөгч 10-р сард хуралдсан ХКН-ын 19-р сонгуулийн 4-р бүгд хуралд Үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг орчин үеийн болгох зорилт, замналыг тодорхой зааж гаргасан юм. Үүнд, нийгмийн засаглал нь зангилаа тал юм. Ши Жиньпин дарга энэ удаа Жэжянд ажиллахдаа Аньжи сяний Зөрчил маргааныг зохицуулах төв, Ханжөүгийн “хотын үйл ажиллагааны удирдлагын төв"-тэй танилцсан нь Хятадын нийгмийн засаглалын бодит практик болно.

Энэ удаа тархан дэгдсэн цар тахал нь БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн хурдан тархсан, хамгийн өргөн цар хүрээтэй, тогтоон барих, урьдчилан сэргийлэхэд хамгаас хүндрэлтэй нэгэн удаагийн олон нийтийн эрүүл мэндийн хүнд их онц байдлын хэрэг бөгөөд Хятадын засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шалгах томоохон сорилт болсон юм.

Маш шаргуу тэмцсэний дүнд, Хятадын дотоодын цар талын дэгдэлтийн оргил үе өнгөрч, цар тахлыг хяналтдаа авах ажил үе шаттайгаар чухал үр дүнд хүрсэн юм. Хятад улс ийм хариултын хуудсыг өгсөн байна.

Цар тахлын эсрэг, Хятадын дээд удирдагч ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгийн түрүүнд чухалчлан үзэж, биечлэн удирдаж, байршуулалт хийсэн билээ. Хятад улсын гол үйл явдлуудад хүчээ төвлөрүүлэн ажиллах тогтолцооны давуу талыг бүрэн дайчилж, нийгмийн хүчнийг дайчилж, цар тахлыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх сүлжээг түргэн байгуулж, төрөл бүрийн эмнэлгийн эд материал болон амьдралын материалын хангамжийг бүрэн баталгаажуулсан юм. 1.4 тэрбум Хятадын иргэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний нэгдсэн байршлаар идэвхтэй хамтран ажилласан нь хувийн ашиг сонирхол нь нийгэм нийтийн ашиг сонирхлыг дагаж мөрдөх дээд хэмжээний хариуцлагат сэтгэлийг харуулсан юм. Энэ бүхэн нь олон улсын нийгэмлэгт гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Эйлвард Хятадад ирж, цар тахлын эсрэг тэмцэж байгаа ажилтай танилцсаны дараа, Хятадын удирдагчдын "агуу" шийдвэр, цар тахлын эсрэг тэмцэхдээ зохицуулалттай ажиллаж байгаа, тэрчлэн засгийн газар, бүх нийгэм нийтийн нягтарсныг гайхан биширч, энэ бол жинхэнэ эв нэгдэл гэсэн байна.

Өнгөрөгч 10-р сард хуралдсан ХКН-ын 19-р сонгуулийн 4-р бүгд хуралд, Ши Жиньпин хэлэхдээ, бидний санал болгосон үндэсний тогтолцоо, засаглалын тогтолцооны зорилт нь эрхбиш практик хөгжил, цаг үетэйгээ хамт урагшлах хэрэгтэй гэсэн юм. Энэхүү чухал нотолгоо нь хүн төрөлхтний нийгмийн тогтолцоог хөгжүүлэх хууль тогтоомжийн талаар гүнзгий ойлголттой байгааг харуулсан байна. Нэг талаараа цар тахыг хяналтдаа авч, нөгөө талаар ажил үйлдвэрлэлээ хурдацтай сэргээж байгаа өнөөгийн онцгой хугацаанд, Жи Шиньпин дарга Жэжянд ажилласан нь хүнээр төв болгосон "Хятадын засаглал" -д шинэ эрч хүчийг оруулсан гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.







Их уншсан

холбоотой мэдээ